Ашигт малтмалын газрыг АТГ-аас шалгаж эхэлжээ
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, ашигт малтмалын салбартай холбогдох гомдол, мэдээллийг судлан үзэх, мөрдөн байцаагчаас хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр ажиллах, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Ашигт малтмалын газарт ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэг тус газрын удирдлагаас гаргасан аливаа шийдвэр, төлбөр, хураамж тогтоосон баримт бичиг, хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллаж буйтай танилцаж, дүрэм, журам, зааврыг хянан үзэхийн зэрэгцээ орон нутагт гарч байгаа бичил уурхайн олборлолттой холбогдох гомдол, мэдээллийн талаар холбогдох асуудлыг судлан үзэх юм байна.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаагчаас хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж, шаардлагатай тайлбар, тодруулга авах, мэдээлэл гаргуулахаар ажиллаж байгаа аж.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ашигт малтмалын газарт ажиллах үеэр тус салбартай холбоотой иргэдийн санал хүсэлт, гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газрын 18001969 дугаарын утсаар болон атг.мон цахим хуудсаар авч байгаа юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-01-22 10:35:41
    Uul uurhain heltsiin garga Battulgiig sainshalgaarai haanaasaa haalgach ni gej uurhainuudiin uuliin ajliin tuluvluguug batladag erhem
    202.9.40.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөв.Зөв 2016-01-22 06:30:41
    Зөв. Зөв. Одоо шалгуулах болсоон
    202.179.11.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-22 05:49:15
    Шударга зарчим бариад шалгахад ч одоо зөрчилгүй төрийн байгууллага байхгүй харин захиалгаар шалгадаг болсон үед ч зөрчил илрүүлэх үү.
    183.177.109.37
    Мэдэгдсэн Хариулах
  • ыубөу 2016-01-22 03:12:44
    манай үүрээ ч бужигнуулна шүү
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • ajilchin 2016-01-22 02:16:27
    гудманд гарахдаа тулж байна. Оюу Толгой ХХК гэрээнийхээ мөнгийг өгөөгүй гэсэн шалтгаанаар ажилчдыг хохироож байна
    103.57.94.128
    Мэдэгдсэн Хариулах
  • 4 2016-01-22 01:20:32
    Жинхэнэ авилгачдыг олох нь уу, үгүй юу??? Дунд насны юу ч хийхээс буцахгүй түнтгэр банди нар л жинхэнэ "цэцэглэж" байгаа даа, цаана чинь!!!!!!!!!
    202.179.27.87
    Мэдэгдсэн Хариулах