Б.Батжаргал: ААН-үүд 3,3 тэрбум төгрөгийн НД-ын шимтгэл нөхөн төлөөд байна
Өнөөдөр манай улсад ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлдөггүй, үнэн зөвөөр мэдүүлдэггүй байгууллага олон бий. Тэгвэл тэдгээр хувийн хэвшлийн байгууллага, ажил олгогчдод тэдгээр зөрчлөө үнэн зөвөөр мэдээлснээр ноогдох ял шийтгэл, торгуулиас чөлөөлөгдөх  боломжийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль олгож байгаа юм.
Нөгөө талаар ажил олгогчид  хөдөлмөрийн хөлсийг үнэн бодитой болгосноор  нийгмийн даатгалын орлого нэмэгдэж улмаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Тэгвэл Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлахдаа хэрэгжих хугацааг 2015 оны 12 дугаар сарын 31-ээр тасалж байсан. Гэвч иргэд, аж ахуй нэгжийн саналаар уг хугацааг сунгаж, 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл уг хуулийг хэрэгжүүлэхээр болсон билээ.

Иймээс Нийгмийн даатгалын ерөнхий газар уг хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын Ахлах мэргэжилтэн Б.Батжаргалаас тодрууллаа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хугацааг сунгачихлаа. Хэрэгжилт ямар байна вэ. Үр дүн гарч байна уу?

-Нийгмийн даатгалын Ерөнхий газар бол Эдийн засгийн тод байдлын тухай хуулийг хэрэгжилтийг хангаж буй таван агентлагийн нэг. Иймээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэхэд ашиглагдах програм хангамжийг боловсруулж, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “EZIT програм хангамж”-ийг ашиглах зааврын хамт хүргүүлж, ашиглаж байна.

Одоогоор хууль хэрэгжүүлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй. Есөн дүүрэг, 21 аймгийн хэлтсүүдийн ажилтнуудтай нууцлалын гэрээ байгуулан, тэдгээр ажилтнууд иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө буюу тухайн жилүүдэд хөдөлмөрийн болон хөлсөөр, ажил гүйцэтгэх гэрээгээр хөдөлмөр эрхэлж байсан, одоо ажиллаж байгаа ажилтнуудаа даатгуулаагүй компаниудыг уг хуульд хамруулж байгаа.

Мөн шинээр бүртгүүлсэн хуулийн этгээдийн бүртгэлийг цахимаар ашиглах боломж бүрдүүлэн ажиллаж байна. 
Хуулийн хэрэгжилтийн тухайд хэлэхэд, 2016 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар байдлаар аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийт 1544 ажил олгогч тайлангаа ирүүлсэн байна.
 Харин 1341 ажил олгогч даатгуулагчийн шимтгэлээ нөхөн төлсөн байна. Өөрөөр хэлбэл, тэд нийт 15,1 тэрбум төгрөгийн цалингийн сангаа ил болгож, 3,3 тэрбум төгрөгийн шимтгэл нөхөн төлөөд байна. Ингэснээр 1,7 тэрбум төгрөгийн алдангиас чөлөөлөгдлөө.

-Манайд ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлдөггүй байгууллага олон бий. Өнөөдрийн байдлаар хууль хэрэгжсэнээр хичнээн байгууллага ажилчдынхаа нийгмийн даатгалаа шинээр төлж эхэлсэн байна бэ?

-Нийт 1544 ажил олгогч тайлангаа ирүүлсэн гэж дээр хэлсэн. Үүнээс 227 аж ахуй нэгж огт бүртгэлгүй байсан буюу шинээр нийгмийн даатгалын бүртгэлд хамрагдлаа.

-Хуулийн хугацааг сунгачихаад байгаа шүү дээ. Одоо ажил олгогчдын идэвх хэр байна?

-Уул нь 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ээр хуулийн хугацааг дуусгах байсан. Гэвч ААН-үүдийн санал хүсэлтээр УИХ арванхоёрдугаар сарын 24-нд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг нь 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан. Одоо ААН, компаниуд хандаж, бүртгэл судалгаандаа хамрагдсаар байна.
Ер нь бол 2015 оны сүүлээр манай харьяа хэлтсүүдэд ачаалал маш их байсан. Одоо бол харьцангуй гайгүй байна.

-Энэ хуулийн хэрэгжилт хувиараа нийгмийн даатгал төлөгч нарт хамаатай юу?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу манайд хандахдаа ААН-ээр дамжуулан тайлангаа нөхөж өгөх ёстой юм. Тэгэхээр хувь хүмүүс шууд хандах боломжгүй.

-Хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусахад яг сарын хугацаа үлдчихээд байна. Тэгэхээр ажилчдынхаа нийгмийн даатгалын асуудлыг шийдээгүй компаниудын хувьд энэ талаарх мэдээлэл, зөвлөгөөг хэрхэн авах вэ?

-Манайх Нийгмийн даатгалын үйлчилгээний лавлах 1800-1289 тусгай дугаарын утсыг ажиллуулж байгаа.  “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” гэсэн модулийг 2015 оны есдүгээр сарын 10-ны өдрийн дотор шинээр оруулж, ажлын өдрүүдийн ажлын цагаар ажилтан хариулж, бусад хугацаанд автомат хариулагч хариулахаар тохиргоо хийж, иргэн, хуулийн этгээдэд түргэн шуурхай мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2016-01-23 01:20:12
    Erdene odoo neg bankind bairshuulaad huug ni tsohino
    103.57.93.191
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen.  2016-01-23 00:53:30
    ND iin shimtgel saindaa usuud baigaa ium bish ee. Hyyliin coorhoig ashiglaad bn. Ajillasan jilee nemeed undur shimtgel tulj tetgewree 2 dahin nemyylj bn. Heden...
    103.26.195.156
    Мэдэгдсэн Хариулах