Эбола вирусын халдвар дахин бүртгэгдлээ
Баруун Африкийн Сьерра Леон улсад үхлийн аюултай Эбола вирусийн халдвар авсан хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн талаар Reuters агентлаг мэдээллээ.

Эболагийн халдвар авсан эхний хүн өнгөрсөн долоо хоногт бүртгэгдэж төд удалгүй эмнэлэгт нас барсан юм. Тэгвэл энэхүү хүнийг асарч халамжилж байсан 38 настай эмэгтэйгээс халдварын хоёр дахь тохиолдол илэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдээлсэн байна.

Сьерра-Леон улсын Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-нд Эбола вирусийн халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдэлгүй хоёр сар болж байгаа бөгөөд тус өвчнөөс ангижирсан гэж мэдэгдэж байсан.Гэвч үхлийн аюултай Эбола вирусийн халдвар дахин гарч байгаа нь энэ юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.