Сурагчдад экологийн боловсрол олгох өдөрлөг болов
Өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс “Иргэдэд экологийн боловсрол олгох” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт ЕБС-ын сурагчид болон иргэд оролцож Монгол улсын экологийн байдал, ховордсон ан амьтдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч тус төвийн аквариумд байршуулсан Монгол орны цэнгэг усны загас жараахай ажиглах, Монгол орны улаан номонд орсон ховор, нэн ховор амьтдын биет үзмэр үзэж сонирхжээ.

Мөн сургалтын лабораторид усны хатуулаг тодорхойлох туршилт хийх зэрэг сонирхолтой үйл ажиллагаанд оролцсон юм. Өдөрлөгийн үеэр БОНХАЖЯ-ны мэргэжилтнүүд Ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол орны ой, Богдхан уул, Монгол орны Улаан ном, Хог хаягдлыг ангилах, дахин ашиглах гэсэн сэдвүүдээр лекц уншиж, санал бодлоо хуваалцсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.