Монголбанк 32.6 сая ам.доллар нийлүүлэв
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1998.62-2010.61 төгрөгийн ханшаар 37.2 сая ам.доллар худалдан авах, 304.20-305.55 төгрөгийн ханшаар 19.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2007.01 төгрөгийн нэг ханшаар 32.6 сая ам.доллар, 304.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 19.0 сая юанийг тус тус нийлүүлэв.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 4.34 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 40.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 4.34 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 40.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • a 2016-01-22 02:23:57
    ажилчид нь банкны зээлээ төлж чадахгүй гудманд гарахдаа тулж байна. Оюу Толгой ХХК гэрээнийхээ мөнгийг өгөөгүй гэсэн шалтгаанаар ажилчдыг хохироож байна
    103.57.94.128
    Мэдэгдсэн Хариулах