АН-ын ҮЗХ-ны гишүүд дарга, генсек хоёроо үл ойшоолоо
АН-ын ҮЗХ-ны 46 дугаар хуралдаан өчигдөр 17:00 цагаас Төрийн ордны Их танхимд болох байсан. Уг нь ҮЗХ 228 гишүүнтэй бгөөд энэ удаагийн хурлаараа Ерөнхий нарийн бичгийн даргаа жинхлэх болон намын дүрэм, сонгуулийн хуультай уялдуулан дотоод дүрмээ шинэчилж, нэр дэвшигчээ тодорхой болгох асуудлыг хэлэлцэх байв. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд АН-ын ҮЗХ-ны хуралдаа хоцросхийгээд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын хамт очиход нь Их танхимд “Шонхор” фракцийн голдуу 30 орчим гишүүн л хүлээж байсан аж. З.Энхболдын хувьд АН-ын даргын ажлаа авснаас хойшхи ҮЗХ-ны анхны хурал учраас мэдээж тодорхой хэмжээгээр ач холбогдол өгч байсан нь мэдээж. Гэтэл багахан хоцорч очоод фракцийнхнаас нь өөр гишүүн байгаагүйд жаахан эвгүйцжээ.

Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гэгчээр мань дарга гишүүдээ 30-аад минут хүлээсэн ч таг чиг. Тиймээс энэ удаагийн ҮЗХ-ны хуралдааныг тодорхой хугацаа заалгүйгээр хойшлуулахаар болсон байна. АН-ынхан даргынхаа анхны хуралд ийн идэвхгүй хандаж байгаа нь түүнийг хэр үнэлж буйгаа харуулж буй бололтой. Уг нь парламентын ширээний ард бол З.Энхболд УИХ-ын даргын зангаргаа гайгүй сайн харуулдаг нэгэн. Харамсалтай нь ард нь “асаалттай танк” мэт байх ёстой намынхныхаа хувьд тийм ч үнэлгээ өндөртэй байж чадахгүй байгаа нь энэ удаагийн хурлын ирц болоод бусад фракцийнхны үйлдлээс илэрхий харагдлаа. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд МАН-ын гишүүд гарын үсэг зурсан нь АН-ынхны хувьд хүндхэн цохилт болж, дараагийн алхмаа ҮЗХ-ны хуралд дэлгэрэнгүй тавьж, хэлэлцэх бус парламентын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн гэх. Өөрөөр хэлбэл, “Шонхор”-оос бусад фракцийн гишүүдийн анхаарал Засгийн газрын тэргүүнийг хэрхэх вэ, нам яах вэ, улсын хэрэг балрах вий гэдэгт чиглэсэн гэсэн үг.

Тэр ч бүү хэл МҮДН-ынхан л гэхэд Их танхимыг зүглэх байтугай Төрийн ордонд чимээгүйхэн үгсчихээд, гарч одоцгоосон гэнэ. Уг нь энэ удаагийн хурлыг хийхдээ “Шонхор”-ынхон АН доторх хүч, эрх мэдлээ зузаатгаж, одоогийн генсекээ жинхлэх нь хамгийн чухал асуудал гэж үзэж байжээ. Харамсалтай нь ҮЗХ-ны гишүүд даргыгаа үл тоогоод зогсохгүй, Ерөнхий нарийн бичгийн даргынүүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг ч жинхлэх сонирхолгүй яваагаа үг бус үйлдлээрээ харуулав. УИХ-ын сонгуультай жилд өнөөгийн генсек намынхаа гишүүдийг төдийлэн сайн удирдаж орох чадамжгүй гэдгийг олон нийтийн цахим сүлжээгээр ч илэрхийлж, IQ муутай генсек гэх болжээ. Өөрөөр хэлбэл парламентын танхимд эрх баригч хэмээн цээжээ дэлдэж, аливааг хүчээр шийддэг АН-ынхан цагаа тулахаар үзэл бодлоо хамгаалахын тулд хэнд ч захирагдахгүй хөсөр хаяж чаддаг бололтой. Юутай ч гишүүддээ үнэлэгдэж чадаагүй дарга, генсек хоёр дараагийн удаа ҮЗХ-ны хурлаа хэзээ зарлах нь тодорхойгүй үлдлээ.
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-01-22 13:20:14
    Ene namaas salah tsag bolsoon...
    59.153.115.89
    Мэдэгдсэн Хариулах
  • llllllllllllllll 2016-01-22 06:29:36
    urlag
    150.129.140.100
    Мэдэгдсэн Хариулах
  • ajilchin 2016-01-22 02:27:13
    ажилчид нь банкны зээлээ төлж чадахгүй гудманд гарахдаа тулж байна. Оюу Толгой ХХК гэрээнийхээ мөнгийг өгөөгүй гэсэн шалтгаанаар ажилчдыг хохироож байна
    103.57.94.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Mate 2016-01-22 02:17:13
    Shonhor gej heden luivarchdiin buleg. Baabariin helsenchlen Z.Enhboldiig hureelsen heden bertegchinguudiig haraarai. Iim humuuseer hureeluulsen Zi hol yavahgui....
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-01-22 00:20:57
    Монголчуудаа энэ сонгуулиар улс орныг удирдах анхны мэдэгдэхүүнгүй, хомхой сэтгэлтэнгүүдээр дүүрсэн энэ намаас салж эдийн засагаа өөд нь татацгаая
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-01-21 23:31:39
    Ardchilsan namiinhan unen teneghelsen ugnese bainga butsaj bdag.bidv8 huwiin zeel awaad tuluh gej oligtoi hool ch idej chadahgui bn
    103.57.95.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-21 19:48:05
    Өө хөөрхийс. Тэгвэл одоо яанам бэ? Намаа удирдаж чадахгүй бол улс орон удирдах гээд байх хэрэг байна уу? АН нэгмөсөн тарах л үлдэж дээ.
    151.159.104.91
    Мэдэгдсэн Хариулах
  • AN-iin gishvvn Ochiroo 2016-01-21 14:21:35
    ta nar oorsdiigoo khenii khucheer khen bolsnoo neg oilgooroi. shonkhor monkhor ch gh shig heden taarsan taar shuudainuud. ard olon kheniig khundelj bgaag oilgo....
    103.26.195.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Ene bishee.  2016-01-21 14:04:48
    Altanhuyag shig baij chadahgui bol odoo yahav dee taraad butraad bie bienee shorond hiigeed dor doroo tomrood baij dee
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-21 11:18:19
    Энэ нам дотор улсаа битгий хэл гэрээ аятайхан аваад явчих хүн алга.Бүгд авилгалаар хөл дээрээ босож ирсэн тул хэн хэнийгээ хүндэтгэх вэ дээ.
    202.9.40.193
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-21 09:25:05
    МИНИЙ БОДЛООР АЛТАНХУЯГ НЬ ХАМААГҮЙ ДЭЭР ЮМ ШИГ САНАГДДАГ ШҮҮ
    122.201.17.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-21 08:32:50
    намаа удирдаж чадахгүй байж улсыг удирдана гэж юу байсан юм та нарын үнэн нүүр царай энэ дээ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах