АН-ынхан Хууль зүйн байнгын хорооны даргын суудлыг “булаалдав”
УИХ-ын 2012 оны сонгуулиар олонх болсон АН-ынхны хамгийн сайн хийсэн зүйлийн нэг бол албан тушаалын хуваарилалт. Гэтэл сүүлийн өдрүүдэд ганцхан байнгын хорооны даргын суудлаас болоод  АН-ын бүлэг дэх УИХ-ын гишүүд дунд багагүй маргаан үүсч эхэлсэн сурагтай. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдаж шинэ даргаа сонгох асуудлыг хэлэлцэх байсан ч хурал цуцлагдсан. Учир нь Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байсантай холбоотой.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн дагуу уг хурлыг Байнгын хорооны дарга даргалан явуулах дэгтэй тул ийнхүү бүхий л асуудлыг хэлэлцэх боломжгүй болсон хэрэг.  Гэсэн ч УИХ-ын гишүүн ҮХАА-н сайд гэх хоёр албыг хашиж байгаа Ш.Түвдэндорж байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ хэзээ өгөх нь тодорхойгүй.

Харин түүнийг байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх зуур Хууль зүйн байнгын хорооны дараагийн дарга хэн байх вэ гэх асуудал хүчтэй яригдаж эхлэв. Уг нь УИХ дахь АН-ын бүлэг Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбатыг нэр дэвшүүлэхээр болсон. АН-аас Ж.Батзандан, М.Зоригт, Д.Ганбат нарыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн бөгөөд Д.Ганбат олонхын саналаар Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшихээр болсон. Нэг ёсондоо намын нөхөд нь Хууль зүйн байнгын хорооны даргын суудалд залрах эрхийг Д.Ганбатад өгсөн. Энэ ч бас учиртай. Ш.Түвдэндоржийн хувьд АН доторх МоАХ фракцад харъяалагддаг. Тиймээс ч нам доторх бичигдээгүй хуулийн дагуу Хууль зүйн байнгын хорооны дарга МоАХ фракцад очно гэсэн үг. Гэтэл сүүлийн өдрүүдэд намын бүлгээс дэмжлэг аваагүй Ж.Батзандан байнгын хорооны дарга болохоор зүтгэх байгаа нь олон нийтэд ил боллоо.

Ж.Батзандан гишүүний хувьд Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг ярьж эхлэхэд өөрийгөө дараагийн Хууль зүйн сайд болох хүн хэмээх горьдлогыг тээж байсан ч хүсэл нь талаар болсон. Тиймээс энэ удаад Хууль зүйн байнгын хороог хойморлох хүслээ гүйцэлдүүлэхээр сэтгэл шулуудсан гэх. Тэрбээр энэ хүсэлдээ хүрэхийн тулд өрөөндөө “суугаа” Д.Ганбатыг Төрийн ордон даяар хайсан тухай шоу дэгдээж хүртэл үзсэн.
Ж.Батзандангийн хувьд гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа “Би ганцаардлаа...” хэмээн гомдоллож гүйсэн удаатай.  Тэгвэл тэрбээр энэ удаад Төрийн ордон дахь ганцаардлыг жинхэнэ утгаар нь мэдэрч байгаа бололтой.

Түүний хувьд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлж шаардлага хүргүүлсэн тухайгаа өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн. Эл асуудалтай холбоотой АН-ынхны байнгын хорооны даргын төлөөх маргаан энэ долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар шийдэгдэнэ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tenegt 2014-06-23 02:42:32
    eeeeeeeeee chaawasaa ene setgvvlch nere vnen holduu yum bn shd nil aldaa unshhiin arga alga yu bodoj bchsn hog we chi
  • ene setgvvlched helehed 2014-06-23 02:41:36
    ЯМ АР МЭДЭЭЛЭЛ МУУТАЙ БАЙНА ВЭ тҮВДЭНДОРЖ ЧИНЬ ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА БАЙХАА БОЛЬСОН ШҮҮ ДЭЭ МЭДЭЭГҮЙ ЮМ УУ ЭНЭ МЭТ МЭДЭЭЛЭЛГҮЙ СЭТГҮҮЛЧИД ИЧМЭЭЭР ЮМ