Бельгийн шигшээ баг 100 хувийн амжилтаар хэсгээ тэргүүлж байна
Өнгөрсөн шөнө Бельгийн шигшээ баг ОХУ-ын багтай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ. Хоёр багинй тоглолт нэлээд өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Тоглолтын турш ОХУ-ын багийхан хэд хэдэн гоол оруулах боломжуудаа алдсан. Ингээд тэдний хамгаалалтын алдааг Бельгичүүд ашиглан тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Э.Азарын дамжуулалтаар Д.Ориги хэмээх 19 настай залуу гоолдсоноор Бельгичүүд энэ тоглолтонд ялалт  авч нийт 6 оноотой болж хэсгээ тэргүүлж байна. ДАШТ-ний битүү морь гэгдэж буй Бельгичүүд тун сайн тоглолт үзүүлж одоогоор 100 хувийн амжилттай явж байна. Энэ хэсгийн өөр нэг тоглолт болох Алжир БНСУ-ын шигшээ багуудын тоглолт өнгөрсөн шөнө мөн болж өндөрлөсөн. Энэхүү тоглолт Алжирын шигшээ багын ялалтаар өндөрлөж тэд гурван оноотойгоор хэсгийн хоёрдугаар байранд бичигдэж байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.