Сар шинийн тавгийн идээний гол чимэг хорхой ааруулыг 12-15 мянган төгрөгөөр худалдаж байна
Монгол түмний сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан үзэсгэлэн худалдаанууд гарч эхлээд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэд хэдэн цэгт  үзэсгэлэн худалдаанууд гарчээ. Тухайлбал БЗД “Скай” их дэлгүүрийн өмнөх талбайд “Архангай” аймгийн цагаан идээний худалдаа гарсан бол  МҮЭСТО-нд “Говь-Алтай” аймгийн нутгийн бренд үзэсгэлэн дэлгэгдсэн байна. Мөн  уламжлал ёсоор “Мишээл экспо” төвд цагаан сарын үзэсгэлэн худалдаа  гарсан бол “Монголд үйлдвэрлэв”  үзэсгэлэн хуучин шөнийн захад гараад байна.  Харин “Хүчит шонхор” зах дээр ууц, өвчүү аль хэдийн гарсан байгаа бол үнийн өргөн сонголттой байгаа юм.

Манай  сурвалжлах баг эхний ээлжинд хөдөө орон нутгаас өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний авчирч нийслэлчүүдэд сонирхуулж буй орон нутгийн  үзэсгэлэн худалдаануудыг зорьж тавгийн идээ, бэлгэ сэлтийн үнэ ханш ямар байгааг сонирхсон юм.  Үзэсгэлэн худалдаануудын бараа бүтээгдэхүүний заримынх нь үнэ бага зэрэг хэлбэлзэлтэй ч  ихэнх  нь үнэ ойролцоо байлаа. 

Бидний эхний зорьж очсон худалдаа бол Говь-Алтай нутгийн бренд үзэсгэлэн байлаа. Цагаан сарын тавгийн идээний гол чимэг болсон цагаан идээний төрөлжсөн үзэсгэлэнд иргэд олноороо очсон байсан юм. Харин энд үзэсгэлэнд цагаан идээ, хэвийн боов, гар урлалын бүтээгдэхүүнүүдээс эхлээд сар шинийн идээгээ чимэглэх тавгийн чихэр, сүү, тараг гээд олон төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ.



Ингээд цагаан идээ, арвайн гурилаараа Монголдоо танигдсан Говь-Алтайн иргэн Д.Өлзий-Оршихтой уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Би Говь-Алтай аймгаас ирээд нийслэлчүүддээ Алтайн сайхан брэнд бүтээгдэхүүнээрээ үйлчилгээ үзүүлж байна. Манай Алтайд олон сайхан бүтээгдэхүүн хийдэг. Тухайлбал, Чандмань, Тайшир суманд тарьдаг Халтар арвайн гурил, Цулхирын гурил гээд элэг, цөс, бөөр, сахарт сайн гурил зарагдаж байна.Нойргүйдэл, цус багадалт, ядаргаанд сайн Сулийн гурил гэж байна. Мөн манай Алтайчууд чипсэн ааруул хийж байгаа. Хүүхдүүдэд төмс идүүлж байхаар кальцийг нь нөхөх зорилготой чипсэн загвартай ааруул бий. Сар шинийн баярт зориулсан бэлгийн хайрцаг савалгаатайгаар ч зарагдаж байна. Нийслэлчүүд манай бүтээгдэхүүнүүдийг утсаар яриад, зорьж ирж авч байна. Нийслэлчүүддээ арвайн гурил, чипсэн ааруул, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ аваарай гэж уриалж байна” гэлээ.

Говь-Алтайн брэнд чипсэн ааруулны хувьд савалгаанаасаа шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй байгаа юм байна. Мөн тус үзэсгэлэн худалдаанд “Талх чихэр”, “Суман гүн”, “Бамбууш” зэрэг компанийн сар шинийн хэвийн боов, еэвэн үйлдвэрийнхээ үнээр зарагдаж байгаа юм.

Цаашлаад дээл хувцас, сар шинийн бэлгийн худалдаа ч хийгдэж байсныг дуулгах нь зүйтэй биз ээ.Харин чихэр, жимс төдийлөн зарж харагдахгүй байлаа. Гэвч “Бор шоон оргил” ХХК ОХУ-ын үйлдвэрээс шууд  оруулж ирдэг өнгө будаггүй, сахарын агууламжгүй, органик чихрийн худалдаа явуулж байлаа.  Өнгө үзэмж, амт чанар сайтай байгааг үйлчлүүлэгчдийн зүгээс онцолж байна.Мөн зөгийн балтай вафль анх удаа худалдаалж эхэлснээрээ онцлог байгаа аж.Үнийн хувьд 7000-20000 мянган төгрөгөөр зарагдаж байна.



Цаашлаад “Монгол Алтайн Барагшун” үзэсгэлэн худалдаанд оролцож байна.Барагшун нь 40 гаруй макро, микро эрдэс бодис болон олон төрлийн витамин, амин хүчил фермент органик хүчил агуулдаг тул биеийн , бодисын солилцоог зохицуулах эд эсийн нөхөн сэргээлт, биеийн эсэргүүцлийг сайжруулах, төрөл бүрийн үрэвсэлт өвчнийг үүсгэгч бичил биетнийг давамгайлах бактерийн эсрэг үйлчлэлтэй юм.Мөн Монголд анх удаа барагшуныг шингэн хэлбэрээр бүх насны хүмүүс шууд ууж болох биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр үйлдвэрлэж байна. Нэг уут барагшун 800 төгрөгөөр худалдаалагдаж байна.



Харин бидний дараагийн очсон худалдаа бол Цагаан идээний “өлгий нутаг”-ийн нэг Архангай аймгийн Чулуут сумын малчин иргэд нөхөрлөлийн цагаан идээний уламжлалт үзэсгэлэн худалдаа байлаа. Гурав дахь жилдээ уламжлал болсон  тус үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас  хамтын ажиллагааны үр дүнд хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин хэлсэн үгэндээ онцолж байлаа.



Уг үзэсгэлэн худалдаанд  Чулуут сумын малчин иргэд, нөхөрлөлөөс 10 гаруй нэр төрлийн 70 тонн цагаан идээгээр оролцож байгаа юм байна. Цагаан сарын баярыг угтсан “цагаан идээг ченжгүй худалдаална” уриатай тус худалдаан дээр хорхой ааруул, чипсэн ааруул болон хэвд оруулсан ааруул кг нь 12.000-15.000, шар тос кг нь 10.000, тогооны өрөм 10.000-12.000, цагаан тос кг нь 7000, мэхээртэй тос кг нь 10.000, тавгийн хэлбэрт оруулсан ааруул кг нь 15.000, 25 ширхэгтэй нь 150.000, 45 ширхэгтэй 280.000  төгрөг гэсэн үнээр худалдаалагдаж байна. 

Дээрх үзэсгэлэн худалдаанууд энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bitgii av tged zaraxiig ni xaraya 2016-01-22 04:25:53
    malchdiin tsagaan sariig xotinxon xogshin zaluugui temdeglex xereg bn uu uuts ovchuu ni unetei tsgaan idee ch mon adil xodooninxniig demjsen bayar
    203.169.49.12
    Мэдэгдсэн Хариулах
  • ямар үнэтэй юм бэ.  2016-01-21 08:48:44
    Пөөх яасан үнэтэй юм бэ. Цагаан сар хөгшчүүлд знэхээр хүнд тусах юмаа. Жил болгон цагаан сараар зээл авцгааж л аргацаадаг гэсэн ш дээ. Хэцүү юмаа даа
    203.194.118.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Цагаан сар 2016-01-21 07:17:56
    Энэ цагаан сараар 20-иос дээш насныханд гарын бэлэг өгөхгүй байвал яасан юм бэ. Тэгвэл Хөгшчүүдийн нуруу бага ч гэсэн амрах байхдаа.
    202.21.101.130
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-01-21 03:43:51
    heterhii unetei bnaa araich dee avahgui bval yaan yum
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хэлний дүрэм ????????????!!!!!!! 2016-01-21 01:39:02
    "худалдаалагдах" гэдэг чинь үйл үгийн идэвхгүй хэлбэр. Өөрөөр хэлбэл, ааруул өөрөө өөрийгөө худалдаж байна гэсэн утгатай!!!
    202.179.24.194
    Мэдэгдсэн Хариулах