Хэвлэх үйлдвэрийн байр Таванбогдын өмчлөлд шилжлээ
"Улаанбаатар таймс” сонины байр буюу хуучны Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн байрыг газартай нь хамт дуудлага худалдаагаар худалдаж, 24 тэрбум төгрөгийн үнэ хүргэсэн билээ. Нийслэл хотын төвд А зэрэглэлд байрлалтай, 2698 метр квадрат талбай бүхий эл газрыг Абдул Карим гэх араб гаралтай Монголын иргэн дуудлага худалдаагаар эзэмшихээр болсон ч газрыг худалдан авахаас татгалзсан. Тиймээс дуудлага худалдаанд Абдулын дараах өндөр үнэ хэлсэн “Таван богд” группын захиралд Ц.Баатарсайханд уг газрыг худалдан авах эрх нь шилжсэн. 

Ингээд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Ц.Баатарсайхан захиралд уг газрыг худалдан авах саналыг хүргүүлсэн бөгөөд тэрбээр худалдан авах болсноо мэдэгдсэнээр “Таванбогд” групп 23.8 тэрбум төгрөгөөр хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг худалдан авсан билээ. 

Тэгвэл нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн тав дахь заалт, Худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн “Таван богд трейд” ХХК-д  болон бусад иргэн, ААН-д “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” олгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
 
“Таван богд трейд” ХХК нь худалдан авсан барилгын үнэ 23.850.000 000 /хорин гурван тэрбум найман зуун тавин сая/ төгрөгийг бүрэн төлсөн тул Сүхбаатар дүүргийн наймдугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” сонины хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг газрынх нь хамт өмчлөх эрхээ авчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zorro 2016-01-21 10:07:57
    Хасын ганхуягаа таван богдын мөнгөний гарал үүслийн шалгуулахгүй юмуу цэвэр мөнгө байж чадахуу
    103.26.195.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-21 06:59:40
    битгий тэгээд балгас хэвээр нь байлгаад байгаарай, нэг байшин шүү юм овоолж үзээрэй дээ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах