Цэцийн хуулиар маргаан үүсгэн шалгаж эхэлээ
Монгол Улсын Их Хурлаас  баталсан Монгол  Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар нэр бүхий  иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлжээ. 

Эдгээр мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж, Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж эхлээд байна.Дээрх хуулиудаар Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэн шалгаж байгаа тул тэдгээрийг хэрэглэж ямар нэгэн шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахгүй байхыг уламжилсан албан бичгийг Монгол Улсын  Үндсэн хуулийн цэцийн дарга  өнөөдөр Улсын Их Хурлын удирдлага болон Тамгын газарт илгээсэн байна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-21 10:37:00
    АН үнэхээр даварч байна. Таалагдахгүй хараат бус шийдвэр гаргалаа гэж цэцэд байсан хөгшчүүлийг хөөж эхэллээ шүү.
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-01-20 14:23:53
    zuv
    103.229.121.242
    Мэдэгдсэн Хариулах