Єєх тос ашигтай, бас хортой
Єєх тос нь таргалах, атеросклероз vvсэх шалтгаан гэхдээ vvний зэрэгцээ єєх тос нь хvний эрхтнvvдэд энерги єгдєг гол бvтээгдэхvvн. Иймээс тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй.

Єєх тос маш илчлэг агуулдаг, 1 г єєх тосонд 9 ккал байдаг бол 1 г нvvvрс ус ба уурганд ердєє 4 ккал агуулагддаг. Ийм учраас турахыг хvсэж байгаа хvмvvс хоолныхоо илчлэгийг бууруулах буюу єєх тос бага хэрэглэх шаардлагатай. Гэхдээ єєх тос огт хэрэглэх гvй бол хvн тvvний дутагдлыг нєхєхийн тулд єєрийн эрхгvй нvvрс, ус, ялангуяа хялбар шингэдэг сахар их хэрэглэж эхэлдэг. Улмаар нvvрс усны солилцоо алдагдаж, цусан дахь сахарын тvвшин эрс нэмэгдэж, биеийн жин ихсэнэ.

Таргалтаас гадна атеросклероз vvсэхээс сэргийлж, єєх, тос хэрэглэхээ багасгах хэрэгтэй. Учир нь амьтны гаралтай ханасан єєхєнд агуулагддаг холестрин биед хялбар шингэдэг онцлогтой. Тэгээд судасны хануудад аажмаар хуримтлагдаж эцэст сvvлд нь жижиг товхнуудыг vvсгэн. Эдгээр товх судсуудын зайг багасгаж, цус гvйхэд саад учруулна.

Холестрин ихтэй єєх тос байнга хэрэглэвэл товхууд цусны бvлэгнэл vvсгэж, судсуудыг бєглєдєг. Ийм учраас хvнсний єєх тосны хэмжээгээ хянаж байх шаардлагатай. Энэ нь ялангуяа эрсдлийн бvлэг, буюу тамхи татдаг, артерийн даралт ихэддэг, удамшлын зvрх судасны євчинтэй, илvvдэл жинтэй хvмvvст хамаатай.

Гэхдээ єєх тосны хэмжээгээ эрс багасгах хэрэггvй, аажмаар багасганаар зохих хэмжээнд хvртэл бууруулах буюу амьтны гаралтай єєх тосоо ургамлын тосоор солих шаардлагатай

.Эрдэмтдийн vзэж буйгаар єєх тос нь илчлэгийн гуравны нэг байх ёстой. 20-49 насны хєдєлгєєн ихтэй эмэгтэй хоногт 65 г байх ёстой бас 50 наснаас хойш 60 г байвал зохино.

Махны холестрин

Хvн єдєрт 30 мг холестрин хэрэглэх ёстой.
Гахай хонь, vхрийн маханд 100 г, єєхєнд 100-110 г холестрин байдаг.
Гахайн єєхгvй маханд 89 мг, vхэр, хонины єєхгvй махад 94-98 мг
Тахианы цагаан маханд 79 мг, тахианы хар маханд 89 мг
Утсан хиаманд 112 мг
Чанасан хиам, зайдсанд 60 мг холестрин байдаг
Маханд хvний биед маш чухал хэрэгтэй уураг, тємєр, олон витамин байдаг. Гэхдээ єєхтэй мах хэтрvvлж хэрэглэвэл атерокслероз vvсэх, таргалах магадлалтай. Ийм учраас єєхгvй мах, мєн тахианы цагаан мах хэрээлэвэл зохино.

Загасны холестрин

Загасны 100 г маханд 60-88 мг холестрин агуулагддаг, гэхдээ загасанд онцгой , поли ханаагvй єєхний хvчил Омега-3 байдаг учраас тробм vvсэхээс сэргийлдэг. Иймээс єєхтэй загасыг ч байнга идэж болно. Та загас байнга хэрэглэвэл зvрх судсаа эрvvл байлгаж чадна. Гэхдээ амьтны гаралтай тосонд шарсан буюу сухарт єнхрvvлж шарсан загас илvv илчлэгтэй, иймээс та чанасан, жигнэсэн эсвэл ургамлын тосонд шарсан загас идээрэй.

Сvv, цагаан идээний холестрин

Сvvнд холестрин ханасан єєхтэй хосолж оршдог учраас хялбар шингэцтэй. Ийм учраас єєх тос их агуулсан цєцгий, зєєхий, тослог аарц зэрэг нь судсуудад тэсрэх бємбєг мэт нєлєєлдєг. Маслонд хамгийн их буюу 100-г-д нь 190 мг холестрин агуулагддаг. Иймээс тослог багатай сvv, тараг хэрэглэхийг хичээгээрэй. Цєцгий , маслыг маш бага идэх хэрэгтэй.

Ургамлын тосны холестрин

Ургамлын тосонд холестрин байдаггvй учраас хоол зvйчид тvнийг хvнсэндээ хэрэглэхийг зєвлєдєг. Хоногийн єєх тосны хэмжээний 2/3-ыг ургамлын тосноос авбал зохино. Тvvнээс гадна ашигтай олон витамин агуулагддаг.

Самарны холестрин

Самарын 60-70 хувь нь єєх тос байдаг ч тvнд холестрин байдаггvй. Тvvнд юугаар ч сольшгvй ашигтай, ханаагvй поли єєхний хvчлvvд байдаг ба уураг, амин хvчлийн агуулгаар мах ба загастай ойролцоо. Иймээс тєрєл бvрийн самар хэрэглэх хэрэгтэй. Хушга, хушны самар, Бразилийн , Фундук, бvйлсийн гэх мэт. Гэхдээ самар маш их илчлэгтэйг бvv мартаарай, 20 ш хушга таны хоногийн єєх тоосны хэрэгцээг бvрэн хангана.

Єндєгний холестрин

Нэг єндгєнд буюу тодруулбал єндєгний шаранд 250 мг холестрин агуулагддаг. Энэ бол бараг хоногийн норм билээ. Гэхдээ єндєг хэрэглэхэд цусан дахь холестрины тvвшин єєрчлєгддєггvй. Єєрєєр хэлбэл гэдэснээс цус руу шимэгддэггvй. Харин єндгийг тостой хамт идвэл єєр хэрэг. Долоо хоногт єндєгний шарыг гурваас олныг идлэх хэрэггvй гэж хоол зvйчид зєвлєж байна. Харин єндєгний цагааныг хичнээн л бол хичнээн хэрэглэж болно. Яагаад гэвэл тvvнд єєх тос бараг vгvй хэрнээ юугаар ч орлуулшгvй амин хvчлvvдийг агуулдаг.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2016-01-20 08:42:11
    Монгол хүнд тохиромжгүй дэмий юмаар тархи угаахаа болимоор юм даа. Ядаж хэдэн грамм маханд холестрин хэдий хэмжээтэй байхыг ойлгосонгүй.
    202.21.116.162
    Мэдэгдсэн Хариулах