Португалчууд эцсийн мөчид тэнцлээ
ДАШТ-ний G хэсгийн АНУ болон Португалийн шигшээ багуудын тоглолт 2:2-инй харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө. Эхний тоглолтондоо Германчуудад 4:0-ээр бут ниргүүлсэн Португалчуудын хувьд энэ тоглолтонд хожил авах хамгийн чухал байсан. Тоглолт эхлээд таван минут болж байхад Л.Нанигийн гоолоор тэргүүлж эхэлсэн Португалчууд 64, 83 дэх минутанд хаалгандаа гоол алдсанаар АНУ-ын шигшээ баг тэргүүлж эхэлсэн. Харин тоглолтын төгсгөлд шүүгчийн мэдлийн минутанд К.Роналдугийн дамжуулалтаар Варелла гоолдсоноор энэхүү тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Ингэснээр Португалчуудад бага ч гэсэн найдвар үлдлээ. Тэд хэсгийн сүүлийн тоглолтондоо Ганийн шигшээ багийг хожих хэрэгтэй болж байна.Түүнчлэн АНУ, Герман хоёрын тоглолт тэнцээгээр өндөрлөхөд Португал хэсгээсээ шалгарах боломжгүй болно.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.