БНХАУ-д шувууны томуугийн гурван тохиолдол илэрлээ
Энэ сарын 11-нд Хятадад шувууны томуугийн A(H7N9) вирусын хүний халдварын лабораториор батлагдсан 10 шинэ тохиолдолд бүртгэгдэж, гурван хүн нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.

ДЭМБ-аас шувууний томуугийн дэгдэлт гарч буй улс руу аялж байгаа аялагчдад:
•    шувууны ферм болон амьд шувууны захаар аль болох зорчихгүй байх,
•    тэжээвэр болон зэрлэг шувуудтай ойртож хавьтахгүй, шувууны сангас, ялгадаст хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд гараа сайтар савандаж угаах,
•    хоол хүнсний ариун цэвэр, эрүүл мэндийн аюулгүй байдлаа чандлан сахихыг анхааруулж байгаа тул БНХАУ руу хувийн болон албан ажлаар зорчиж буй манай улсын  иргэд дээрхи зөвлөмжийг сахиж мөрдөхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж байна.

Хятад улсын засгийн газраас нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, тандалтыг эрчимжүүлэх, эмчилгээг сайжруулах, эрсдэлийн үеийн харилцаа холбоог сайжруулж, иргэдийг мэдээллээр хангах арга хэмжээ авч байна.2013 оноос хойш шувууний томуугийн A(H7N9) вирус хүнд халдварласан  нийт 693 тохиолдол бүртгэгдсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.