"Зээл чөлөөлнө" гэдэг луйвар уу
 Зарын сонин, сайтуудаар дүүрэн “зээл чөлөөлнө” гэх зар байдгийг бид бүхэн мэднэ. Чухам ямар байдлаар яаж чөлөөлдгийг мэдэхгүй ч үйлчлүүлэгч ихтэй байдаг нь нууц биш ээ.
Тэгвэл Банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан байр, машин байрьцаалсан зээл болон өөр бусад зээлийг чөлөөлж өгөх үйлчилгээ нь хууль бус гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Саяхан дээд шүүхийн байранд нэгэн эмэгтэй амиа хорлохыг завдсан хэрэг гарсан билээ. Тухайн үед бүхий л хэвлэл мэдээлэл энэ талаар шуугиад өнгөрсөн бөгөөд  чухам юунаас болж тэр эмэгтэй ийм байдалд оров гэдэг анхаарал татаж байсан. Тэр эмэгтэйг Д.Батдэлгэр гэдэг бөгөөд Баянзүрх дүүргийн иргэн.  Тэрбээр  Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, судсаа ханах гэж оролдсон. Үүнийгээ “Тэрбээр амиа хорлоно. Би үхэн үхтэлээ шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх болно” хэмээн мэдэгдсэн.

 Учир нь Д.Батдэлгэр нь  хувиараа юм хийхээр өөрийн хоёр өрөө байраа хэдэн жилийн өмнө банкны барьцаанд тавьсан байна. Дараа нь Д.Нямхүү гэгчийг зээл чөлөөлдөг гэдгийг сонсоод 2006 оны 9 дүгээр сард түүн дээр очиж, /Түүнийг зээл чөлөөлдөг гэж Анод банкны эдийн засагч Н.Оюун-Эрдэнэ зааж өгсөн/ нэгдүгээр хорооллын 2 өрөө байрны зээлийг чөлөөлүүлсэн байна. Ингээд анх Д.Нямхүүгээс 26 сая төгрөг зээлээд хүүтэй нь хамт 50 сая төгрөг өгөхөөр болжээ. Гэвч  Д.Нямхүү түүнийг очиход 80 сая төгрөг нэхсэн гэдэг.  Мөн байрыг чинь зээлээс чөлөөлсөн юм чинь байраа барьцаа болгож үлдээ гэсэн байна. Тэгээд  Д.Нямхүү түүний байрыг хуурамч гарын үсэг дуурайлгаж зураад орон сууцны бэлэглэлийн журмаар луйвардаж авсан гэдэг.
Харин энэ удаагийн шүүхээр Д.Батдэлгэрийг байрнаас нь гаргах шийдвэр гаргасан юм байна. Одоо тэрбээр  орон гэргүй болж, “Цагаан даваа” гэх хүн тавьдаг газрын хойно гурван хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа юм байна.

Тэгвэл тэрхүү Д.Нямхүү гэгч нь өнөөгийн Халдварт өвчин судлалын үндэсний төвин дарга, эмч хүн юм. Энэ талаараа  Д.Батдэлгэр Прокрорын байгууллагад хандаж, өөрийнх нь байрыг луйвардаж авсан хэмээн шалгуулахыг хүссэн ч шалгаж өгөбгүй гэдэг. Энэ тухай тэрбээр өмнө нь хоёр ч удаа жагсаал хийх үеэрээ ярьж, мэдэгдэж байсан.

Харин энэ асуудлын талаар өнөөг хүртэл Д.Нямхүү дарга нэг ч тайлбар, нэг ч залруулга хийлгүй өдийг хүрсэн.
Тэгэхээр банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан байр машины зээлийг чөлөөлж өгөх үйлчилгээ нь хууль бус. Өөрөөр хэлбэл та байраа, машинаа банкинд барьцаалж зээл авдаг. Зарим тохиолдолд зээлээ буцаан төлөх боломжгүй үед өөр нэгэн этгээд таны зээлийг чөлөөлж өгнө гэсэн нэрээр таньд их хэмжээний мөнгө зээлүүлдэг. Ингэхдээ тухайн байр, машиныг худалдсан, худалдаж авсан гэх гэрээ байгуулдаг байна. Ийм байдлаар иргэд эд хөрөнгөө алдаж байна гэж хуульчид ярьжээ. 
 
Энэ маягаар зээл чөлөөлөх нэрийн дор иргэд өндөр хэмжээтэй хүүнд дарлуулж, эцэс сүүлдээ эд хөрөнгөө алддаг аж. Банкнаас авсан зээлийнхээ өр төлбөрийг дарж чадахгүй болсон хүмүүсийг арилжааны банкны ажилтнууд зээл чөлөөлөгч нартай холбох тохиолдлууд ч байдгийн тод жишээ энэ боллоо.
Харин Улсын байгууллагад ажилладаг, эмнэлгийн томоохон төвийн дарга хийдэг бэлтэй хүн иймэрхүү луйвар хийж, ядарсан иргэдээр тохуурхаж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ асуудлыг зохих байгууллага нь дахин шалгаж, үнэн зөвийг тогтоох нь зүйн хэрэг болов уу. Үүнээс гадна Зээл чөлөөлөх нэрийн дор явагддаг энэхүү “боловсон” луйврыг зогсоох тал дээр анхаарах цаг иржээ.


Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.