Оны эцэс гэхэд 3 их наяд төгрөг Тэтгэврийн санд төвлөрөх гэнэ
Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан нь нийгмийн даатгалын санд төлсөн мөнгөө өвлүүлэх асуудал томоохон алхам болсон. Одоогоор энэ асуудал хүлээлттэй буй.

Гэхдээ Нийгмийн даатгалын сангийн тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлэх анхны мөнгийг байршуулах хуулийг УИХ-д өргөн бариад байгаа юм байна. Тооцоо, судалгааг нь Монголбанк, Сангийн яамтай хамтарч хийгээд 1.8 их наяд төгрөгийн үнэт цаасаар баталгаажсан хуримтлал, дээр нь Монголбанкин дээр төвлөрсөн 650 тэрбум төгрөгтэй тэнцэх ипотекийн хөрөнгө. Нийтдээ 2.5 их наяд орчим төгрөгийг эхний ээлжинд тэтгэврийн санд байршуулах, оны эцэс гэхэд 3 их наяд төгрөгт хүрэхээр ажиллаж байгаа юм байна.

Энэ хууль батлагдаад, хэрэгжээд эхэлбэл, тэтгэврийн даатгалын санд 1995 оноос хойш анх удаа 3 их наяд төгрөгтэй тэнцэх бодит мөнгөн хуримтлал орж ирэх бололтой. Тооцооллоор тэтгэврийн санд 10 гаруй их наяд төгрөгийн өр бичилтээр үүсчихсэн байгаа аж.

Хүмүүс тэтгэврийн даатгалын сангийн мөнгийг төр зарцуулаад, үрээд, алга болгочихсон хэмээн ярьдаг. Гэтэл анх 1995 онд тэтгэврийн даатгалын сангийн хууль батлагдаад, 1999 онд нэрийн дансны хууль хэрэгжиж эхэлсэн. Тэр цагаас хойш энэ санд нэг ч төгрөг байгаагүй гэдгийг салбарын сайд нь хэлжээ.

Харин энэ хууль батлагдвал, тэтгэврийн даатгалын тогтолцоо маань хагас хуримтлалын тогтолцоо руу шилжих аж. Гэхдээ 2030 он хүртэл одоогийн байгаа тогтолцоогоороо явна. Өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлээр тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг тавьдаг эв санааны нэгдлийн зарчим 2030 он хүртэл хадгалагдах юм. Энэ хооронд орж ирсэн мөнгө Ирээдүйн тэтгэврийн нөөц сан болно. Энэ сангаас улсын чанартай томоохон хөрөнгө оруулалт, жишээ нь ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зам, барилга, улсын чанартай хөрөнгө оруулалт руу орох аж. Тэндээ эргэлтэд ороод, өсөж, үржих гэнэ.

Ингээд цаашдаа бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх ажээ.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ediin zasag 2016-01-20 06:53:41
    Монгол банкны бодлогын хүүг бууруулж, эдийн засагт мөнгөний тэлэх бодлого барих, банкны бүх төрлийн хүүг бууруулж гааль, татварын бодлогоор дотоод зах зээлээ ха...
    103.194.176.4
    Мэдэгдсэн Хариулах