Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил яагаад таг болов
Нийслэл хот маань өдөр ирэх бүр хүрээгээ тэлж дөрвөн уулын дундаа багтаж шингэхээ больсон. Гэсэн ч орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн цуваа тасрахгүй байсаар байна. Иймээс хотын захын гэр хорооллууд тэлж, тэнд амьдарч буй иргэдийн дунд гэрээ барих газрын асуудал хамгийн бэрхшээлтэй асуудал. Уг асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн жил Нийслэлийн засаг даргын тушаалаар Нийслэлийн долоон дүүргийн 52 байршилд газар өмчлүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд 160 гаруй мянган иргэнд 15 мянга 300 га газрыг өмчлүүлэхээр болсон билээ.

Ингэхдээ энэхүү ажлыг цахим хэлбэрээр явуулах бөгөөд иргэд сонгогдсон 52 байршлаас сонгон цахимаар бүртгүүлснээр газар өмчлөх эрхийн төлөө сугалаанд оролцох эрхтэй болох юм. Ингээд иргэн сонгогдсон тохиолдолд газраа эзэмшх бөгөөд сонгогдоогүй тохиолдолд дахин сугалаанд оролцох юм.

Энэхүү ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх байсан ч бэлтгэл ажил хангагдаагүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Гэвч одоогоор цахимаар газар өмчлүүлэх ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байсаар байна. Уг нь  хэрхэн яаж өмчлүүлэх талаарх журам нь хүртэл тодорхой болчихсо. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид удаж удаж цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлын журмыг баталсан. Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газрын 52 байршлаас эхний ээлжинд Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх зэрэг дүүргүүдэд 4-5 байршлыг сонгон тухайн байршлуулад хийсэн хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулснаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 6 дугаар сарын 15-ны дотор тухайн байршлуудын хэсэгчилсэн загвар төлөвлөлтийг гаргаж батлуулна гэдгээ мэдэгдсэн юм. Гэсэн ч энэ ажил журам батлагдснаар таг гацлаа.

Харин өөрсдийн гэсэн газартай болохыг зорьсон иргэд энэхүү ажлыг хэзээ эхлэх бол хэмээн чих тавин хүлээж сууна. Өнгөрсөн сард энэ асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийж бэлтгэл ажил ерөнхийдөө дуусаж байгаа. Иргэдийн өргөдлийг хүлээн авах цахим хуудасны аюулгүй байдлыг ТЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагаар шалгуулж байгаа, энэ ажил дуусвал газар өмчлүүлэх ажил эхэлнэ гэж байсан юм. Ямартай ч одоогоор хэзээ эхлэх нь тодорхойгүй байсаар байна. Иргэд хүлээсээр.

Б.Сансартуяа
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чөтгөр алгад 2014-06-26 10:49:45
    ажлын хариуцлага, хэлсэндээ эзэн болох гэсэн Монголын сайхан философи хаанаас бүдгэрчвээ. хийж амжихгүй байсын бол хугацаагаа үнэнээр нь хэлэх хэрэгтэй шдээ. худлаа амны гарз хийхийн. ажилын хариуцлага гэж хаана ч алга чөтгөр алгад
  • Салаавч 2014-06-23 10:24:55
    Erkhii, doloovor, dund huruu 3-n ali l dundah ni vee gedgiig taaval Цахим хэлбэрээр газар өмчлүүлne sh dee, kkk /hariu: erkhii huruu/