Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өчигдөр Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нарын нэр бүхий 19 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай саналыг өргөн мэдүүлэв. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 2 сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай саналаас нэрээ татсан байна.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 6, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 3, Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн мэдүүлжээ.

 
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахдаа Улсын Их Хуралд мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхжүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрчээ.
Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан 4 тэрбум доллар, Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөлийн засвартайгаар хүлээж авсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум долларыг анхны хөрөнгө оруулалтад тооцохоор болсныг Улсын Их Хуралд албан ёсоор мэдээлсний дараа 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурал 57 дугаар тогтоол гаргаж анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монгол Улсын тус компанид эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн.

Улсын Их Хурлын энэхүү хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт Засгийн газар гарын үсэг зурсан нь Улсын Их Хурлын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Оюутолгойн орд газраас Монгол Улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан хэмээн үзжээ. Түүнчлэн Оюутолгойн төсөл үйл ажиллагаа эхэлсэнээс хойш Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын дөнгөж 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашид харилцан ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байгаа, мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл хэмээн Улсын Их Хурлын даргад тайлбарласан юм.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-01-21 00:19:24
    Уянгад баярлалаа, энэ ард түмний төлөө дугардаг хүн бас байдаг л юм байна, АН хувьчлал нэртэй хулгай хийх, ард түмнийг татвар, торгуулиар хэвтүүллээ
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Yah ge j 2016-01-20 14:51:39
    I'm zasraar foglogchdig Darin bvv songo!!!!iim hvmvvs l mongolioor fogloj bairaar are tvmen mini oilgoldoo.ogoo zasgiig soliog hen hojih be?
    182.19.252.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Yadargaa 2016-01-20 11:48:45
    Yadargaani Gichi ve!!!!!!!!!!!!
    92.106.41.69
    Мэдэгдсэн Хариулах
  • чин үнэн 2016-01-20 07:36:47
    монгол улс тогтолцооны торонд бүдрээд явахаа байх нь ээ хэт ардчилал руу хазайсны харгай, казахстан, вьетнамыг хар даа
    103.194.176.5
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-20 06:45:02
    уянга гэж авгай өөрөө ер нь юу хийсэн юм байнга шүүмжилж байх хэн бэ энэ авгайгаас байнга хэрүүл бузар л үнэртэх юм тийм сайн хууль санаачилсан гэж сонсоогүй юм...
    49.0.204.39
    Мэдэгдсэн Хариулах
  • эмэгтэй 2016-01-20 06:26:59
    Боль доо та нар. Хийх өөр ажилгүй юм уу? Эдийн засгийн хямралтай, цас зудтай энэ хүнд үед улс орноо бодоочээ. Юун дараагийн бялуу вэ? Будаач будаач гэхчээр Уянг...
    202.131.7.199
    Мэдэгдсэн Хариулах
  • dg 2016-01-20 06:01:29
    Монголд нөхөртэйгээ хамтарч шантааж сэтгэлзүйгээр олсон мөнгө нь багадаад түүнийгээ МОНЦАМЭ агентлагийн дарга болгоод сэтгэл нь ханасангүй. Ард түмний нэр барьж...
    103.57.94.187
    Мэдэгдсэн Хариулах
  • ediin zasagch 2016-01-20 05:16:16
    Монгол банкны бодлогын хүүг бууруулж, эдийн засагт мөнгөний тэлэх бодлого барих, банкны бүх төрлийн хүүг бууруулж гааль, татварын бодлогоор дотоод зах зээлээ ха...
    183.177.109.36
    Мэдэгдсэн Хариулах
  • ZZZZ 2016-01-20 05:11:50
    ОГЦОР ОГЦОР.ЭНЭНЭЭС ИЛҮҮГ Ч ХУДАЛДАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА БАЙЛГҮЙ
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Аагий 2016-01-20 03:27:09
    Уянга гэж нэр төр хөөцөлдсөн авгай болиосой
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-20 03:05:30
    огцруулах, төрийн байгууллагыг нэгтгэдэг ажлаа болимоор юм цаана нь хүмүүс хохирч байгааг анхаарч үзээч төрийн тэргүүнүүд ээ
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Зориг 2016-01-20 02:36:41
    Зөв үнэхээр ард түмнийг доромжилж байгаа засгийн тэргүүний огцруулах хэрэгтэй.Ер өөрөө сайн дураараа огцрох ухамсартай байх хэрэгтэй ш дээ манай томчууд
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • sanaa 2016-01-20 02:03:28
    za odoo bolimoor bna aa ene uyanga geed avgai nariin ugend itgedeg hen bna aa ceehen honogt zasagaaraa toglood ard tumen l hohirno
    112.72.12.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2016-01-20 01:57:09
    buruu gereenees uls ardad ucirsan hohirlig ni bieeer ni tuluul
    77.82.191.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-20 01:50:28
    ирэх 7 хоногт УИХ-ын ирц бүрдэх юм байна даа, хийх ажилгүй засаг ажилтай л байх юм байна
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-20 01:42:24
    Хэдхэн сар үлдсэн гэхгүйгээр асуудлыг шийдэж үлдэж бгаа хугацаанд нь хулгай хийдэггүй, худлаа ярьдаггүй хүн гараад ирэхийг л олон түмэн хүсч бгаа...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
    • чи 2016-01-20 03:28:42
      Чи бас л нэг хулгайч ш дээ
      202.21.117.122
      Мэдэгдсэн Хариулах
    • olon tymen 2016-01-20 01:55:21
      chi olon tymen yy ?
      182.160.36.248
      Мэдэгдсэн Хариулах