Хүүхэд харах хүмүүсийн сэтгэлзүйг бэлтгэе
Хүүхдийн тухай хуульд “Хүүхэд эрүүл мэнд өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх  эрхтэй. Хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах эрхтэй” хэмээн заасан байдаг. Мөн үүнээс ч олон эрх хүүхдүүдэд бий. Гэвч өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар олон конвенц, хууль дүрэм боловсруулах, батлах талаар ярьж байгаа ч хүүхдийн хүчирхийлэл буурахгүй байна. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс гадна бага насныхан цэцэрлэг дээрээ багш нарынхаа хүчирхийлэлд өртөх нь элбэгших хандлагатай боллоо. Энэ бол аюулын харанга.

Саяхан гэхэд л Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн туслах тогооч багш хооллож буй хүүхдээ хэрцгийгээр зодож, загнаж байсан бичлэг цахим хуудаснуудад тархсан. Тэрхүү багш хүүхдийг хоолоо идсэнгүй хэмээн үглэхдээ бяцхан хүүг дээш харуулчихаад зогсоо зайгүй амруу нь хоол чихэж хажуугаар зодож занчиж байсан.  Энэ бичлэгийг үзсэн эцэг эхчүүдийн сэтгэл шархалж, олон эцэг эхчүүд тэрхүү харгис багшид хариуцлага тооцохыг шаардаж байсан. Өнөөдөр тэрхүү харгис багшид эрүүгийн хэрэг үүсгэж, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан.
Тэгвэл энэ мэтээр цэцэрлэгийн багш хүүхэд зодсон, ямар нэгэн байдлаар гэмтээсэн асуудал байсхийгээд гарах боллоо. Бас Баянгол дүүргийн 8-р хороонд байрлах "Элит" хэмээх балетын сургалттай цэцэрлэгийн багш, ажилчдын буруутай үйлдлээс болж ойноосоо өнгөрсөн жаал хүү хэлгүй болох шахсан тухай цахим ертөнцөөр хэлхэн хоногийн өмнө шуурсан.

Тодруулбал өнгөрсөн оны 10  дугаар сарын эхээр уг цэцэрлэгт явдаг нэг ой 3 сартай хүүгээ авахаар ээж нь очжээ. Тухайн өдөр хүү унтлагын хувцастайгаа уравгар царайлсаар ээжийгээ угтсан байна. Яагаад унтлагын хувцсаа солиогүй байгаа талаар ээж нь багшаас нь асуухад хувцсан дээрээ хоол асгаад, угаачихсан гэсэн хариулт өгчээ. Ингээд хүүгээ аваад гэртээ ирээд хүүхэддээ хоол өгөх гэтэл гэнэт амнаас их хэмжээний цус гарч эхэлсэн байна.  Гэтэл хүүхдийн хэл ямар нэгэн шалтгаанаас болж, цоорчихсон байсныг тухайн цэцэрлэгийн багш ажилтнууд эцэг эхчүүдээс нь нуусан байсан нь илэрсэн.

Одоогоор хүүгийн хэл эдгэрч байгаа ч, ГССҮТ-ийн эмч нар уг гэмтэл хүү хэлд ороход хэл ярианы бэрхшээлтэй болох, дулдрай эсвэл бүр хэлгүй болох магадлал өндөр гэдгийг хэлсэн байна. Хүүгийн аав, ээж Баянгол дүүргийн цагдаагийн газар гомдол гаргасан ч эл хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Энэ мэтээр хүүхдүүд хохирсоор байна. Уул нь цэцэрлэг гэдэг хүүхдүүдийн хувьд хоёр дахь гэр. Иймээс хүүхдүүдийг эцэг эхчүүдээс нь дутахааргүй харж хандах ёстой газар. Гэтэл зарим багш нарын буруутай хайнга, үйлдлээс болж хүүхдүүд хохирсоор байгаа нь энэ асуудлыг бодлогын түвшинд ярих цаг болсныг илтгэнэ.

Тэгвэл өнөөдөр цэцэрлэгийн үйлчилгээнээс гадна Хүүхэд харах үйлчилгээ гэх гэрээр хүүхэд хардаг, асардаг,  түүнийхээ хөлсөнд эцэг эхчүүдээс, улсаас мөнгө авдаг үйлчилгээ гарчихаад байгаа.

Бэлтгэгдсэн мэргэжлийн багш нар нь хүүхдүүдтэй ажиллаж чадахгүй, ийм болчимгүй үйлдлүүдийг гаргаж байхад хэдэн цагийн сургалтад хамрагдсан энгийн иргэд хүүхдийг багш нараас илүү харна гэдэгт нэг л итгэмгүй.

Сонссоноор, УИХ-аас баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхэд харагчийг бэлтгэх сургалтыг 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв зохион байгуулах ажлыг эхэлчихээд байгаа юм байна.  Тэгэхээр хүүхэд харах хүнд хамгийн түрүүнд ёсзүй, сэтгэлзүйн асуудлаар хичээл орвол хамгийн хэрэгтэй санагдана. Учир нь энэ бухимдал үүсгэсэн нийгэмд ямар ч зан араншинтай хүн хүүхэд харах хүсэлтээ гаргаж болно. Иймээс дээрх шиг эрхгүүдийг давтагдуулахгүйн тулд хүүхэд харагчийн зан ааш, сэтгэлзүйг дээр зэргээр хангах нь чухал болоод байгааг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвүүдэд анхааруулахад илүүдэхгүй биз ээ.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаассургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авахаар өолсныг нь яанхааруулмаар байна.

Дашрамд дуулгахад, Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тоо 15-аас хэтрэхгүй байх ёстой аж.

Сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан хүн өөрийн хоёр хүртэлх хүүхдийг хүүхэд харах үйлчилгээндээ хамруулж болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болох ба холимог хэлбэрээр хамруулах тохиолдолд нэг хүүхэд харагчид ноогдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэгээс илүүгүй байх ёстойг албаныхан анхааруулж байна.

Хүүхэд харагч нь сайн дурын үндсэн дээр дэмжин туслагч авч ажиллуулж болно. Мөн хүүхэд харах үйлчилгээний байр нь зөвхөн хүүхэд харах зориулалтаар ашиглагдах ёстой. Байранд хүүхэд амрах, тоглох, унтах, хооллох, гар угаах нөхцөл бүрдүүлсэн байх бөгөөд нэг хүүхдэд 2.5м кв-аас багагүй хэмжээний талбай ноогдох ёстой.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ddd 2016-01-20 05:17:47
    Монгол банкны бодлогын хүүг бууруулж, эдийн засагт мөнгөний тэлэх бодлого барих, банкны бүх төрлийн хүүг бууруулж гааль, татварын бодлогоор дотоод зах зээлээ ха...
    103.194.176.4
    Мэдэгдсэн Хариулах