Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов

УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаан Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд өндөрлөлөө.
Хэлэлцүүлгийн явцад зарим гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр байнгын хороонд шилжүүлж, чуулганыг өндөрлүүлэв.

Уг хууль хэрэв батлагдвал дараах эерэг үр дагавар гарна хэмээн хууль санаачлагчид гэж үзэж байна.
Үүнд:
1/хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг хангуулах талаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тогтоосноор салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирна.
2/ хүн амын суурьшлын бүс, орон сууц, барилга, байгууламж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тавих эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хуульчлан тогтоосноор хүрээлэн буй орчноос хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс буурч, хүн амыг өвчлөлөөс сэргийлэх нөхцөл бүрдэнэ. 
3/ эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сахиулахаар тогтоосон дүрэм, журам, заавар, стандартыг боловсруулах, боловсронгуй болгох нөхцөл хангагдана.
4/ хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлснээр хуулийн хэрэгжилт сайжирч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хариуцлага дээшлэх гэнэ.

Чуулганы нэгдсэн хуралдааны дараа УИХ-ын даргын зөвлөл хуралдахаар цаг товлосон аж.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.