Дарга нарын 65 хувь нь томилолтын зардлаа хэтрүүлжээ

Өнгөрсөн жил төсвийн ерөнхийлөн захирагчдын 65 хувь нь гадаад томилолтын зардлыг 2,2-558,3 сая төгрөгөөр, 11 төсвийн ерөнхийлөн захирагч гадаад зочны зардлыг нийт 1 тэрбум гаруй төгрөгөөр батлагдсан төсвөө хэтрүүлснийг аудитын байгууллага тогтоожээ.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 14.3.-т “Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг ... Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна”  гэсэн заалтыг зөрчсөн байна.
Үүндэсний аудитын газраас хийсэн судалгаанд хамрагдсан 110 төсөвт байгууллагын 1341 ажилтан гадаадад томилолтоор ажилласан ба томилолтын зардалд нийт 4.0 тэрбум төгрөг буюу 1 хүнд дунджаар 3.3 сая төгрөг зарцуулсан аж. Тиймээс холбогдох байгууллагаас хэн гэдэг дарга хэдий хэмжээний мөнгөөр гадагшаа зорчоод хэдэн төгрөгөөр томилолтоо хэтрүүлснийг олон нийтэд ил болгох юм байна.


Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.