“Оскар”-ын наадмыг арьс өнгөөр ялгаварлаж байна гэв
Ирэх сарын 28-нд кино урлагийн хамгийн нэр хүндтэй, том наадам болох “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Харин өнгөрсөн долоо хоногт тус наадамд нэр дэвшигчдийг танилцуулсан юм. Тэгвэл үүний дараа дараа зарим уран бүтээлчид “Академийн авардс”-ынхан арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал жүжигчин Спайк Ли кино академийн шагнал гардуулах ёслолд очих нь бүү хэл зурагтаар ч үзэхгүй гэдгээ мэдэгдсэн.

Харин жүжигчин Уилл Смитийн эхнэр Жада Пинкет Смит “Оскар”-ын наадамд нэр дэвшигчдийн жагсаалтад сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэж, өөрийн твиттер хуудсанаа “Оскар хэтэрхий цагаан байна” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татав. Тэрбээр энэ тухайгаа 2014 оноос хойш хар арьст жүжигчин “Оскар”-ын гол шагналууд болох шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин, шилдэг туслах дүрийн шагналд огт нэр дэвшээгүйтэй холбон тайлбарлажээ хэмээн BBC  мэдээллээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-01-19 07:54:33
    Жүжигчний чадварыг л үнэлэх болохоос арьсны өнгө хамаагүй шүү дээ. Энэ жил олигтой тоглосон хар арьстан байхгүй л байгаа биз. Жил болгон харууд Оскар авна гэж ү...
    202.126.91.201
    Мэдэгдсэн Хариулах