Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын хуралдаан боллоо

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс өнөөдөр /2016.01.19/ хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар 2015 оны ажлын тайлан болон 2016 онд хийх ажлын төлөвлөөгөөг хэлэлцсэн юм.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн хуралдааны эхэнд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах нэр төрийг сэргээх, тэдэнд нөхөн олговор олгох, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, дурсгалыг мөнхжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулсаар байгааг хэлээд тус комисс өнгөрсөн 25 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нийт 31210 хүнийг цагаатгаад байгааг мэдээлэв. Мөн тэрээр 2016 онд хийх ажлын талаар хуралдаанд оролцогчдод танилцууллаа.

Уг хуралдаанд Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Л.Цог болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • | 2016-01-19 05:12:58
    2000 оноос одоо хүртэлх хугацааны орчин цагийн хэлмэгдүүлэлтийг цагаатгах ажил удахгүй араас нь залгана шүү!!! Комисс ажилгүй болно гэж айх хэрэггүй!!!
    103.26.193.60
    Мэдэгдсэн Хариулах