Автомашин зөөж шилжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна
Нийслэлийн ИТХ-ын 2015 оны “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” 33/35 дугаар тогтоолын дагуу Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/35 дугаар захирамж гарлаа.
 
Захирамжаар нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажлыг гүйцэтгүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
 
Мөн  тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажлыг гүйцэтгүүлэх аж ахуйн нэгжийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг  нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, гэрээ байгуулан, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгав. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан гудамж замуудаас тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаатай холбоотой гомдол маргааныг хүлээн авч хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт даалгажээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2016-01-19 04:22:32
    Хамгийн адгийн шаарнууд л энэний төлөө өрсөлдөнө дөө.
    202.9.41.111
    Мэдэгдсэн Хариулах