Автобусны осолдсон шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгуулагдлаа

“Цонжин болдог” орчим, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Баян давааны адаг зам дээр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан орон нутгийн автобус осолдож зургаан хүн газар дээрээ нас барсан зам тээврийн ноцтой осол өчигдөр гарсан билээ. Уг осол өчигдөр өглөө 07.40 минутын орчимд болсон бөгөөд эргэлттэй зам дээр машин гүйцэж түрүүлэх гэж байгаад, замын хажуу руу орж 4-5 удаа бүтэн эргэж осолдсон талаар эх сурвалжууд мэдээлж буй юм. Одоогоор ослын шалтгаан хараахан тодорхой болдоогүй байна.

Ямартаа ч Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлаар ярилцсан бөгөөд зам тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, осолтой холбоотой байнгын ажиллагаатай комисс байгуулж, ажлаа эхлүүлжээ. Ослын газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн аврах шуурхай салбарын алба хаагчид, Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэс, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Уул уурхайн аврах ангийн нийт 10 гаруй автомашин, 41 хүн ажилласан юм.

Нийслэлийн замын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр автобусанд 47 бус 50 зорчигч явсан байна. Үүнээс зургаан хүн нас барж, 44 хүн гэмтээд буй. Одоо ГССҮТ-д 43 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зургаан хүн яаралтай хагалгаанд ороод байна. Мөн найман хүн нуруу нугасны, есөн хүн тархины, хоёр хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин зорчигчдын 15 нь 0,7-17 насны хүүхдүүд байсан байна. Мөн гурван жирэмсэн эх зорчиж явсан байна.
 
Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-24 09:41:19
    Хоёрхон сая монголчуудад минь амьд явах баталгаа үнэхээр алга даа хөөрхий ...
  • иргэн 2014-06-23 08:01:15
    Яаж байгаа юм бэ? хайран хүмүүс. Үнэхээргомдож байна. Тэгээд одоо яах юм бэ? бОССОД ИРЭХ БИШ ДЭЭ
  • Доржоо 2014-06-23 06:58:50
    зам тээврийн сайд үүнд хариуцлага хүлээгээд огцорчихвол яасан юм бэ. Дараа нь хэнд ч хамаагүй гэсэн нэг тэнэг дүгнэлт гарна. Хамгийн гол нь замын чанар, тээврийн үйлчилгээний чанарын төлөө хариуцлага хүлээх ёстой байгууллага нь ЗТЯ түүнийг толгойлж байгаа
  • эРКА 2014-06-23 04:51:32
    мАНАЙ ОРНЫ ЗАМ МАШ МУУ ТАВИГДАЖ БАЙНА. үҮНД ХЯНАЛД ГЭЖ АЛГА БАЙНА ШҮҮ ДЭЭ. жОЛООЧ НЭР БИЕ БИЕЭ ХҮНДЭТГЭХ ЁС ЗҮЙ БАЙХГҮЙ, ХУВИА БОДСОН БАЙДЛААС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛЖ БАЙНА. эРХ БИШ ЭНЭ АВТОБУСНЫ ЖОЛООЧ АРХИ УУГААГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. иЙМ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛ ХИЙЖ БАЙ
  • Malchin 2014-06-23 03:38:20
    Shaltgaan ni todorhoi, hurd hetruulsen. Darhan,Erdenetiin avtobusuud bur aimaar davhidag,
  • adguusnuud 2014-06-23 02:36:30
    uhsenee hiij gyitsej turuuleh gedeg mal veeee
  • zaluu 2014-06-23 02:13:48
    ene joloochiig neere barij avaad balbah yumsan, p,izda gej...
  • ИРГЭН 2014-06-22 08:26:56
    СОГТУУГААР ЖОЛОО БАРИНА, ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛНЭ, УРСГАЛ СӨРНӨ. ҮХЭЛ РҮҮ ИНГЭЖ ЯАРДАГ НОВШНУУДЫГ ЕР ЯАХ ВЭ? ӨӨРӨӨ ҮХЭХ МӨРӨӨРӨӨ ҮХЭХГҮЙ, ХҮН АРДЫГ МААНЬ ЯРГАЛЖ БАЙНА. ОДОО ИЙМ ОСОЛ ЗӨРЧИЛ ГАРГАЖ БУЙ НОВШНУУДЫГ ЖОЛОО БАРИХ ЭРХИЙГ БҮРЭН ХАСАЖ, МАШИН НЭРТЭЙ ТӨМӨР АВ
    • hun 2014-06-22 10:23:42
      abtin hyznalt gej bdag bol hyznasan shig hyanamaar tsaana ni hunii ami bdag gedgiig ali ali ni uhaarah tsag boloogui um bh da
  • ganzo 2014-06-22 08:15:49
    er n oron nutgiin abtobusuud tm bdg shte ali ch chiglel ylgaagui hobdruu ybdg abtobus hurtel baahn achaa achaad 55 -56 hun suulgad l ybdg shu de zamiin hyanalt ch gj hyanalt mungu abaad l ybuulaad bdg shu de odoo ng tsegtsleh tsag n bolsn bhaa ...tsegtsle
  • zochin 2014-06-22 06:42:40
    oron nutag yavdag avtobus uneheer iim aimaar yavdag shde. Darkhan erdenentiin zamd yavahad 110 km tsag hurdtai yavj bhad l hajuugaar guitseed garaad yavdag AIMSHIGTAI ........... jolooch ni gej mal mal shig yumnuudad heden tug tatuu arai tuhtai yum geed
  • ЗОЧИН 2014-06-22 05:20:08
    БОЛЬЁ ОО
  • ЗОЧИН 2014-06-22 05:19:49
    БОЛЬЁ ОО