Ууцны үнэ өнгөрсөн жилээс буурчээ
Монголчууд бидний уламжлалт томоохон баяруудын нэг цагаан сарын баяр  болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Эдгээ өдрүүдэд тавгийн идээ,  ууц, өвчүүгээ бэлдэх гэсэн иргэд зах худалдааны төвүүдийг зорьж байна. Энэ хэрээр орон нутгаас нийслэлийн зорих малчдын тоо ч нэмэгджээ. Тэд ууц, өвчүү банш, буузны мах бэлдэж ирээд “Хүчит шонхор” худалдааны төвөд борлуулж байна.

Тэдгээрийн үнэ хөлсийг сонирхоход өнгөрсөн жилээс харьцангуй буурсан байна. Тухайлбал жижиг хэмжээтэй ууцны үнэ 100-130 мянган төгрөгт хэлбэлзэж байгаа аж. Харин дундаж нь 170-200 мянга, том оврын ууц 250-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн үхрийн өвчүүг нэг кг нь 6000 төгрөгөөр тооцож худалдаж байгаа юм байна. Энэ нь овор, хэмжээнээсээ хамаараад 54000-100000 хүртэлх төгрөгийн үнэтэй гэсэн үг юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • elbegdorj 2016-01-20 03:25:58
    xotinxon tsagaan sar temdegledgee l bolichixyo ldoo xodoonii malchidiin tsagaan sariig tsagaan idee uuts suug ni unetei xudaldaj avax xereggui...
    203.169.49.12
    Мэдэгдсэн Хариулах
  • medrel muutai zahiin shunaltai yumnuud 2016-01-19 01:35:39
    er n ailuud uuts tavihdaa zaaval targan ene ter gehgui bolson bna lee. yagaad gevel harin ch esregeer uuhiig n ideh hun bhgui hayadag geed bur tseerledeg bolson...
    202.180.220.186
    Мэдэгдсэн Хариулах
  • { 2016-01-19 01:24:51
    Ууц, өвчүү гэж бөөн өөх тавьж хий бахархаад, дараа нь тэрийгээ идэж хордож байх ямар хэрэгтэй юм бэ??? Хийрхүү, нэрэлхүү, мунхаг монгол зан!!!!
    202.179.24.32
    Мэдэгдсэн Хариулах