АН-ын ҮЗХ-ны хурлыг зорих “бор шувуу”
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал энэ сарын 20-ны өдөр болох гэж байгаа нь тус намын дотоодод бужигнаан үүсгээд зогсохгүй парламентад суудалтай бусад нам, эвслийн хувьд ч “Загатнасан газар нь маажсан” сэдэв болж байна. Төрийн эрхийг барьж буй Ардчилсан нам УИХ-д олон суудалтай ч олонх болж чадаагүй учраас намын дарга нь Ерөнхий сайд байх хуулийн заалт тэдэнд үйлчлээгүй. Үүнээс үүдэлтэй нэг зовлон Ч.Сайханбилэгт бий нь намын дарга нь өөрийнх нь дээр гарч суучихаад заримдаа баалж, бачилдаг явдал юм. Энэ байдлыг өрсөлдөгчид нь ашиглан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурж, хуульд заасанчлан 19 гишүүний гарын үсэг цугларчихбал УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлнэ хэмээн үе үе айлгах болсон болсон.

Сүүлийн өдрүүдэд гишүүн Г.Уянгын санаачилсан Ерөнхий сайдын огцруулах бичигт МАН-ын болон бие даагч гишүүд гарын үсгээ нэмж зураад юу юугүй 19-д хүргэчихлээ гэдэг “бор шувуу” хэвлэлийн хуудаснаа нисэн буух боллоо. Намынх нь ҮЗХ-ны хурлын сэдвийг нэгээр нэмж, Засгийн газрынх нь тэргүүнийг “Шонд өлгөн” шүүмжлэлийн бай болгох өрсөлдөгчийнх нь сонирхол үүний цаана нуугдаж байгаа бололтой.

Үндэсний баяр “Цагаан сар”-ын өргөн дэлгэр шинэлгээ, УИХ-ын намрын чуулганы завсарлагаа ч айсуй. Араас нь төд удалгүй сонгуулийн уур амьсгал эхэлнэ. Энэ бүхнийг тооцоолсон улс төрийн өрсөлдөгчид нь УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайдын сайн мууг хэлэлцүүлэх замаар Ардчилсан намын алдаа, оноог нэг мөр уудалж, сонгогчдын санамжид баахан бараан баримтыг үлдээх зорилготой байж мэдэх л юм.

Ийм зорилго тээсэн мэдээллүүд хэвлэлээр л нисч буугаад байгаа болохоос биш яг намуудын түвшинд яригдсан эсэх нь бүрхэг. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Бүлэг дотор ийм яриа гараагүй” гэж байгаа ч бие даагч гишүүд өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Тэгвэл уг бичигт нь Эрүүл, мэндийн томилгооны асуудлаас болж гарын үсгээ зурах гишүүдийн тоо нэмэгдэж байна” гэжээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-20 00:45:16
    Бүх л салбар эзэнгүй мэт л аашилж байна даа, хууль дүрэмгүй улс орон боллоо, АН үнэхээр удмрдаж чадахгүй юм байна аа, МАН-ыгаа сонгоно оо,
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-01-19 01:00:37
    Óäàõã¿é áîëîõ ñîíãóóëèàð íàì÷èðõàëã¿é /Õ¯Í/ íàìûã ñîíãîîä íýã ¿çåý
    112.72.12.11
    Мэдэгдсэн Хариулах