Цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарч байна
Цагаан идээний “эх орон”-ы нэг Архангай аймгийн Чулуут сумын малчин иргэд нөхөрлөлийн цагаан идээний уламжлалт үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүргийн нутагт орших Скай их дэлгүүр өмнөх талбайд болж байна. Гурав дахь жилдээ уламжлал болсон  тус үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас  хамтын ажиллагааны үр дүнд хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин хэлсэн үгэндээ онцолж байлаа.  

Уг үзэсгэлэн худалдаанд  Чулуут сумын малчин иргэд, нөхөрлөлөөс 10 гаруй нэр төрлийн 70 тонн цагаан идээгээр оролцож байгаа юм байна. Цагаан сарын баярыг угтсан “цагаан идээг ченжгүй худалдаална” уриатай тус худалдаан дээр хорхой ааруул, чипсэн ааруул болон хэвд оруулсан ааруул кг нь 12.000-15.000, шар тос кг нь 10.000, тогооны өрөм 10.000-12.000, цагаан тос кг нь 7000, мэхээртэй тос кг нь 10.000, тавгийн хэлбэрт оруулсан ааруул кг нь 15.000, 25 ширхэгтэй нь 150.000, 45 ширхэгтэй 280.000  төгрөг гэсэн үнээр худалдаалагдаж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-01-19 00:21:43
    yamar teneg humuus ve 280000 aar aaruul avch tavag zasah chadaltai hun unuudur mongold baihuu
    103.11.194.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-18 13:00:42
    хөөрхий хэдэн хөдөөний хүүхдүүдийг хотын ченжид барьцаалан хэдхэн тооны томчуулыг Скайд орохдоо авдаг гэж бодсон бол горьдожээ??
    202.21.106.153
    Мэдэгдсэн Хариулах