НӨАТ-ын хуулийг далимдуулан бараа үйлчилгээний үнийг нэмэх нь хууль бус
Монгол Улс шинэчлэн баталсан НӨАТ-ын хуулиа амжилттай хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор зарим ААН, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг дур мэдэн, эсвэл 10 хувиар нэмэх болсон нь эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж, хууль зөрчсөн үйлдэл болоод байна. Шинэчлэн баталсан НӨАТ-ын  хуулиар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх ёсгүй бөгөөд хуучин НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт ороогүй хэвээр мөрдөгдөж байгаа билээ. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ААН, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэдээ хандан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байхыг уриаллаа. НӨАТ-ын хуультай холбоотойгоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ, хөлсийг нэмж байгаа бол энэ нь хууль зөрчиж байгаа үйлдэл гэдгийг албан ёсоор мэдэгдэв.
 
Шинэчлэн баталсан НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн нийтлэг гарч байгаа зөрчил нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид баримтаа авбал үнийн дүн дээр 10 хувийг нэмж, авахгүй бол нэмэхгүйгээр иргэдэд үйлчилж байгаа явдал юм. Хэрвээ ийм тохиолдол гарвал тухайн байгууллага өмнө нь татвараа төлдөггүй, нуун дарагдуулдаг,  хувьдаа завшдаг байсан гэсэн үг болохыг Татварын Ерөнхий газраас мэдэгдэж байгаа юм. Тиймээс шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хуулийг далимдуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг 10 хувиар нэмж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.
 
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаад байгаа билээ. “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэд хэдэн томоохон хөтөлбөр, зорилт дэвшүүлэн ажиллахаар төлөвлөөд байгаа ажээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zzz 2016-01-18 10:03:29
    Бараагаа хэдээр үнэлж зарах нь өөрсдийн дур шүүдээ.
    202.131.227.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Өөрөөр яахыг хэлээд өгөөч 2016-01-18 08:01:22
    татвар нэмэхээр та нараас асуулгүй үнээ нэмнэ биз дээ.Эрүүл саруулаар бодвол....
    202.179.26.52
    Мэдэгдсэн Хариулах