Д.Банди багшийн нэрэмжит "Олимпийн Гараа" тэмцээн болно
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит Бага насны Улсын аварга шалгаруулах "Олимпийн Гараа" тэмцээн 31 дэхь жилдээ зохион байгуулагдах гэж байна.Тэмцээн 11-12 нас,13-14 насны ангиллаар 22 жинд болох юм. Тэмцээн маргааш эхлэх бөгөөд хуваариас танилцуулбал, энэ сарын 23-26-ны өдрүүдэд урьдчилсан тулаан, 28-нд хагас шигшээ тулаан, 29-нд шигшээ тулаан тус тус болно.  
Энэ жилээс эхлэн тус тэмцээн нь Улсын аварга шалгаруулах тэмцээн болон өргөжиж байна.
 
Дашрамд дуулгахад, Монгол Германы  хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр орны боксчидын халз тулаан энэ сарын 27-нд 17.00 цагаас Монгол шилтгээн цогцолборт болно. Халз тулаанд хоёр талаас долоон жинд өрсөлдөнө.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-22 09:13:59
    боксын загалмайлсан эцэг Банди багшдаа эрүүл энх хүсье.Тэмцээнд амжилт хүсье