“Хүчит шонхор” зах орчмын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар боллоо
Монголчуудын уламжлалт сар шинийн баяр хаяанд ирээд байна. Үүнтэй холбоотойгоор хөдөө орон нутгаас ирэх иргэдийн урсгал нэмэгдэх, нийслэлийн иргэд хүнсээ бэлдэх гэх мэт үндсэн шалтгаануудаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд сар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд “Хүчит шонхор” худалдааны төв орчмын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ. Тодруулбал, Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгох юм байна. Харин Далангаас зүүг тийш Судавт төвийн уулзвар хүртэл авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно.

Нэгдүгээр сарын 30, 31 хоёрдугаар сарын 6, 7-ны өдөр нэг чигийн хөдөлгөөнийг 08-17.00 цаг хүртэл мөрдөхөөр заасныг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас танилцууллаа.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.