А.Ариунболд: 70000 хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг ААН-ээр тооцон хохироосон байна
Зарим барилгын компаниуд айл өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуй нэгжээр тооцон өндөр төлбөр авч байгаа талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд , Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар нар мэдээлэл хийлээ.

Тус холбоонд 2014 оноос эхлэн айл өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуй нэгжээр тооцон  авч буй талаарх гомдол иржээ. Одоогийн байдлаар 17500 өрхийн төлбөрийг энэ маягаар тооцож авсан байна. Хэрэв нэг өрх дөрвөн ам бүлтэй гэж үзвэл 70000 хэрэглэгчээс эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон авч жилд нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэсэн тооцоог тус холбооноос гаргасан талаар МХЭАХННХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар хэлж байна.

Тэрбээр “энэ асуудлаар УИХ-ын өргөдлийн байнгын хороо, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг зохих газруудад хандсан. Харамсалтай нь Эрчим хүчний зохицуулах хороо хариу ирүүлээгүй. Харин Өргөдлийн байнгын хорооноос манайд хамааралгүй асуудал байна хэмээх хариултыг ирүүлсэн. Учир нь энэ Өргөдлийн байнгын хороонд энэ талаарх гомдол иргэдээс ирээгүй гэсэн. Иймээс биднийг иргэдийг төлөөлөх эрхгүй хэмээн үзсэн” гэв.

Энэ асуудлаар МХЭАХННХ-ны Ерөнхийлөгч А.Ариунболдоос дараах тодруулгыг авлаа.

-17500 өрхийн цахилгааны төлбөрийг ААН-ээр тооцож авсан байна гэж байна. Яг хичнээн төгрөгийн хохирол иргэдэд учраад байна вэ?

-Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах жил” болгон зарласанд бид талархалтай хандаж байна. Иргэдийн эрх ашгийг дээдэлж байгаа бол энэ асуудлыг анхааралдаа авх цаг болжээ гэж юуны түрүүн хэлмээр байна. Бидний хийсэн тооцооллоор өнгөрсөн нэг жилийн хугацаанд 948 сая 150 мянган төгрөг буюу нэг тэрбум орчим төгрөгийг иргэд илүү төлсөн байгаа юм.

-Энэ тооцоог яаж хийсэн бэ?

-Одоо мөрдөж буй цахилгаан эрчим хүчний тарифаар үйлдвэр, аж ахуйн байгууллага 1 к/ц эрчим хүч 128.50 төг байдаг. Харин ахуйн хэрэглэгч    1 к/ц эрчим хүч 98.40 төг байна.
1 өрх сард 150 к/ц эрчим хүч хэрэглэсэн гэж үзвэл ахуйн хэрэглэгчийн тарифаар 14760 төгрөг, харин аж ахуйн нэгжийн тарифаар 19275 төгрөг болно. Үүний зөрүү сард нэг өрхөөс 4515 төгрөг илүү авсан байгаа юм.
Жилээр буюу 12 сараар тооцвол 54180 төг болно. Үүнийг 17500 өрхөөр тооцвол нэг жилд 948.150.000 төгрөгийг хууль бусаар авч хэрэглэгчдийг хохироосон.

Энэ үйлдэл нь тухайн барилгын компани, иргэн Эрчим хүчний тухай хуулийн 12.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 заалтыг тус тус зөрчиж байна.

Тухайн үед Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо уг асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

-Иргэд ч гэсэн өөрсдийн эрх ашгийн төлөө явах эрхтэй шүү дээ. ААН-ээр төлөхгүй гэж хэлж болдоггүй юм уу?

-Иргэд ААН-ээр цахилгааны төлбөрөө төлөхгүй гэхээр тухайн компани нь цахилгааныг нт тасалдаг, тасална хэмээн дарамталдаг байна. Иймээс иргэд аргагүй байдалд орж, АНН-ээр төлсөн ийм хэмжээний хохирол учирчихаад байна.

-Тэгэхээр энэ асуудал юунаас болоод үүсэв. Барилгын компаниудад  буруу нь байна уу?

-Энэ асуудалд орон сууцаа иргэдэд худалдан борлуулсан компаниуд , төрийн байгууллагууд ч буруутай. Яагаад гэхээр тухайн барилгыг нь улсын комисс хүлээгээд авчихдаг. Тэгсэн хэрнээ тухан компани нь ямар нэгэн зөрчилтэй байсан уу, УБЦТС нь цахилгааны зөвшөөрлийг нь өгдөггүй. Мөн барилгын компаниуд энэ мэт зөвшөөрлөө аваагүй байж иргэдийг орон сууцдаа оруулчихдаг. Тэгэхээр энэ асуудалд төрийн байгууллагууд ч хариуцлага хүлээж, шинэ орон сууц хүлээн авах тогтолцоогоо өөрчлөх шаардлага гарч байгаа юм.
Одоо орон сууцны зээлийн хүү 5 хувь болно гэж байна. Иймд барилгын төрийн байгууллагууд энэ мэт асуудлаа зөв зохистойгоор шийдэхгүй бол иргэд дахин хохирохгүй гэсэн баталгаа алга.

-Иргэдийг хохироосон орон сууцны компаниудыг нэрлэж болох уу?

-Болно. Томоос нь нэрлэвэл, “Жигүүр гранд”-ын 362 өрх, “Блю скай”-ийн 800 өрх, 100 хүрээ шилтгээн хотхоны 193 өрх цахилгааны төлбөрөө илүү төлж, хохирсон байна.

-Тэгэхээр зохих газруудад нь хандсаар байтал ийм хайнга хандсан учир одоо ямар арга хэмжээ авах вэ танай байгууллагаас?

-Засгийн газраас 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласантай холбогдуулан Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2 дахь удаагаа, мөн Засгийн газарт хүргүүлж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-01-18 11:27:24
    Oo hel am hiiged bur zalhsan shuude bairand bhdaa buh tulbur nileed l 70as 80myanga gardag bsan getel ger horoolold ireed zuwhun togond 90myangiig zugeer tuldgi...
    211.216.171.57
    Мэдэгдсэн Хариулах
  • xxxxxxxxxxx 2016-01-18 09:35:15
    shalgah heregtei
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-18 08:35:17
    Энд барилгын компани илүү төлбөр аваад байгаа юм байхгүй. Цахилгаан түгээх сүлжээ компани нь өөрсдөө ийм төлбөр нэхдэг шүү дээ.
    202.70.34.30
    Мэдэгдсэн Хариулах
  • суугч  2016-01-18 08:00:24
    Суугчид Энэ асуудлыг өрсөлдөөний газарт хэлсээр байсан.Ариунболд шударга өрсөлдөөнд байхдаа хийж байхгүй юу хийгээд байсан юм. яасан хойно ярьж байна.
    103.26.195.175
    Мэдэгдсэн Хариулах