Ховор амьтад зуданд нэрвэгдэж, айлын хотонд орж иржээ
Баян-Өлгий аймагт аргаль хонь зуданд нэрвэгдэж, бэлчээр, өвс тэжээлээр гачигдаж эхэлжээ.Тус аймгийн Хар ямаат, Мөст булаг тус бүрд 400-500 орчим аргаль хонь айлын хот орчим орж ирсэн тухай нутгийн иргэд хэлж байна. Тухайлбал айлын өвөлжөөнд ойрхон зуу орчим аргаль хонь уулнаас бууж ирээд байна. Малын бэлчээр булаагаад барахгүй удахгүй хорогдоод эхлэх төлөвтэй байна. Байгаль хамгаалах байгууллагуудын зүгээс урьдах жилүүдэд тэдэнд өвс тэжээл хүргээд өгдөг байснаа тэд энэ өвөл харагдахгүй л байна гэж Улаанхус сумын малчин Х.Амангельд ярилаа. 

Аргаль хонины тоо толгой сүүлийн жилүүдэд сайн өсөж үржсэн, 2015 онд гадны анчдад хоёр угалзыг намнуулан орон нутгийн төсөвт ихээхэн орлого оруулсан тухай байгаль орчныхон мэдээлж байсан. Иймд мал сүргийн нэгэн адил энэ ховор амьтныг байгалийн гамшгаас аврах арга хэмжээ авах хэрэгтэй байгааг нутгийн иргэд хэлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • njuty 2016-01-19 00:04:59
    Улсын Онцгой Комисс, Байгал Орчин хариусан албан тушаалтангууд яаралтай анхааралдаа авахгүй бол өлдөөд удахгүй бүгд үхнэ.. Аврах хэрэгтэй тэжээлээр хангах
    122.201.27.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol sig zerleg bolon an amitadad harg 2016-01-18 12:26:49
    Mongol ylas bol zerleg bolon an amitad daa hargisaar handdag setgelgeetei ylas ornuud delhiid baihgyi ee!!!ene baidalaan zasaj yhaantai ydirdagch heregtei baiga...
    93.26.128.246
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2016-01-18 05:38:19
    наадуулыг чинь хамгаалахгүй бол удахгүй буудаад эхэлнэ шүү
    122.201.24.58
    Мэдэгдсэн Хариулах