Өнөөдөр Чингисийн талбайд нийтийн бүжиг болно
МҮОНР-гийн 80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж буйн нэг нь өнөөдөр Чингисийн талбайд болох Радиогийн нээлттэй өдөрлөг юм.
 
Радиогийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий нийтийг хамарсан “Радио ярьж байна” өдөрлөг хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын радиогийн 80 жилийн түүхийг өгүүлэх жүжигчилсэн тоглолтоор эхэлнэ. Чингисийн талбайд зассан зургаан тайзнаас  Монголын радиогийн түүхэн замнал, үе үеийн онцлогийг харуулсан театрчилсан тоглолт, тухайн цаг үетэй холбоотой урлагийн тоглолт болно. 
 
Харин дараа нь 20.00 цагаас “Задгай цагаан” нийтийн цэнгээнт бүжигтэй.  Монголын ард түмнийг урлаг соёлд суралцахад чухал үүрэг гүйцэтгэсэн “Задгай цагаан” бүжгээр нэрийдсэн эл хэсэгт эрхэм сонсогч, үзэгч та залуу насаа дурсан бүжээрэй. Бүжгийн дундуур урлагийн тоглолт болно. Түүнчлэн шилдэг бүжигчдийг шалгаруулах юм. 
 
“Монголын радио” өдөрлөг МҮОНРТ-ээр шууд цацагдаж Монгол орон даяар үзэгч, сонсогчдын хүртээл болох ажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hehe 2014-06-22 19:19:27
    sonoh ulsiin duu huur n iheddeg gej unen ug dee. ajillaj baigaa uls hogjdog bolohoos nargij tsengeed uls hogjino gej baih uu?