Исламын улс бүлэглэлийн 48 хүүхэд амиа золиосложээ
“Исламын улс” бүлэглэлийн зүгээс өнгөрсөн онд 1800 орчим хүүхдийг ямар нэгэн аргаар эгнээндээ элсүүлсэн тухай Пентагон мэдээлсэн байна. Тэдгээр 1800 гаруй хүүхдүүдээс лав 300 гаруйг нь амиа золиослогчоор бэлтгэж, улмаар байлдааны даалгавар биелүүлж яваад 48 нь амь үрэгдсэн тухай тагнуулын мэдээлэлд үндэслэсэн судалгааг олонд ил болгожээ.

Тус бүлэглэл насанд хүрэгсэд төдийгүй, насанд хүрээгүй хүүхдүүдийг өөрийн эгнээнд идэвхтэй элсүүлж байгаа юм. Статистикийн мэдээгээр, 2015 онд л гэхэд тэд Сирийн нутаг дэвсгэрээс 1,8 мянган хүүхдийг үйл ажиллагаандаа татан оролцуулж дөнгөсөн нь тус бүлэглэлийн эсрэг эвслийн айдсыг төрүүлж байгаа аж. Сирийн ирээдүйн эзэд ийнхүү аймшигт алан хядагчдын үүрэнд амиа золиослохоор бэлтгэгдэж байгаа нь тагнуулын байгууллагуудын санааг зовниулж байгаа юм.

Сирийн хүний эрхийн ажиглах зөвлөлийн мэдээлснээр дээр дурдсан 1800 гаруй хүүхдээс 350 нь хэдийнэ амь үрэгдсэн гэнэ. Насанд хүрээгүй 48 хүүхэд амиа золиослогчоор бэлтгэгдэж, байлдааны даалгавар биелүүлж яваад амь үрэгдсэнийг оросын “Интерфакс” агентлаг уламжилсан байна.
Сирийн нутагт хүүхдүүдийг элсүүлэхээр тусгай цэгүүд байгуулсан тухай ажиглах зөвлөлийнхэн ярьжээ. Тэндээс заримыг нь тусгай хуаранд явуулж бэлтгэл хийлгэдэг байна. Дараа нь байлдааны ажиллагаанд татан оролцуулах, амиа золиослож халдлага үйлдэхэд ашигладаг болжээ.
Саяхан хэсэг хүүхэд бэлтгэл хийж дууссаныг хүний эрхийн хамгаалагчид онцлон дурджээ. Энэ бүлэгт насанд хүрээгүй 175 хүүхэд орсон гэнэ.
Террорист бүлэглэлийнхэн хүүхдүүдийг бэлтгэхдээ хэрцгий ширүүн ханддаг байна. Ингэж хандсаны эцэст өрөвдөх сэтгэлгүй, жихадист үзлээр нэвт цэнэглэгдсэн террорист сая бэлтгэгдэж чадна гэж үздэг бөгөөд энэ шалгуурыг давж чадалгүй оргон зайлах гэж оролдсон хүүхэд болон насанд хүрэгсдийг ялгалгүй цаазалдаг байна.

Мөн тулаанд орохоос татгалзсан насанд хүрээгүй хүүхдүүдийг гэсгээн цээрлүүлсэн тохиолдлын тухай хэвлэлүүдэд бичиж байсан юм. Исламын улс бүлэглэлийн гишүүн хүүхдүүд Рамади хотыг ширүүн тулалдааны үндсэнд чөлөөлсөн Сирийн засгийн газрын цэргийн эсрэг тулалдаанд оролцохоос татгалзаж байжээ. Ингэснээр 16 нас ч хүрээгүй 30 хүүхдийг цаазалсан эмгэнэлт явдлыг Сирийн хэвлэлүүд уламжилж байсан юм
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-01-18 05:25:43
    Сирүүд нэг ч хот чөлөөлөөгүй шдээ. Оросууд нэг бөмбөг хаяхдаа доод тал нь 10 терористийг алдаг гээд байгаан. Яасан ч дуусдаггүй лайнууд вэ
    202.9.41.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Enkh 2016-01-18 02:27:05
    Ramadi gej Iragiin khot shuu dee. Syriin tsereg iragid baildsan um shig boljee
    202.9.41.25
    Мэдэгдсэн Хариулах