Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сонгуульд “эрчүүд” өрсөлдөж байна
Жил гаруйн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газарт сэлгээ хийгдэхэд Ц.Оюунгэрэлийг юун түрүүнд танхимаас гаргасан ба ингэхдээ хариуцаж байсан яамыг нь шууд татан буулгасан. Энэ үйл явдалтай зэрэгцэн түүнийг МоАХ-нд олгогдсон сайдын квотоор Засгийн газрын гишүүн болсон ч фракцаасаа урвасан” гэх утгатай мэдээлэл, нийтлэл хэвлэлээр цацагдсан нь санамсаргүй зүйл биш байв. Мөн тэр үед Ц.Оюунгэрэл Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний ажлаа “жилийн дараа хүлээлгэн өгөхөө” мэдэгдсэн ба өнөөдөр “энэ ёсоор” тус холбооны тэргүүний сонгууль болж байна.

Нарийвчлан анзаарвал, Ц.Оюунгэрэл Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракциас “урвасан” шалтгаанаар Засгийн газраас, басхүү улс төрийн сонгуульт ажлаас гулсан буусан гэмээр логик харагдана.

Тэгвэл өнөөдөр болж буй Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн ард тус намын фракциуд хүч үзэж байна. Шулуухан хэлбэл, эдгээр эмэгтэйчүүдийн ард тэднээр баг халхавч хийсэн хэн нэг эрэгтэй лидер нуугдаж байгаа гэхэд болно. Тухайлбал, гол өрсөлдөгчид гэгдэж байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ард намын одоогийн дарга, Б.Ургамалцэцэгийн ард намын хуучин дарга, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаагийн ард МоАХ фракц байгаа бол бусад өрсөлдөгчдийн хувьд намдаа нөлөө багатай зарим нэг фракциудыг төлөөлөн оролцож, сонгууль ардчилсан шударга өрсөлдөөн дунд болж буйг харуулах үүрэг гүйцэтгэнэ хэмээн ажиглагчид харж байна.
Улс төрд өөрийн дуу хоолой, дэмжигчтэй болсон эмэгтэйчүүдийг дээрх байдлаар эрэгтэй лидерүүд алсаас удирдан эрх ашгийнхаа өмнөөс индэр дээр түлхэн гаргах “шатрын хүү” болгодог энэ үзэгдэл сүүлийн жилүүдэд илт анзаарагдах болсон юм. Цаашлаад өнөөдөр тэднээр дамжуулан намынхаа дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг эрх мэдлийнхээ гортиг руу татан оруулахаар хоорондоо үзэлцэж байна гэхэд үнэнээс зөрөхгүй.

“Эмэгтэйчүүдийн ард эрчүүд нуугдахаа боль”

“Эмэгтэйчүүдийн ард эрчүүд нуугддаг” энэ үзэгдэл зөвхөн Ардчилсан намын муу муухай биш, эрх барьж буй тус намаар дамжин Монголын төрд ажиглагдах болсон араншин гэхэд хатуудахгүй байх.

Монголд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эмэгтэйчүүд нэр дэвшигчдийн 20 хувь байх хуулийн заалт анх хэрэгжиж эхэлсэн ба 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй байж, үүнээс 11 ньгишүүнээр сонгогдсон нь танхимын 14.5 хувь болж байна. Өмнөх парламентад ердөө гурван эмэгтэй байсан бол энэ удаад 11-үүлээ болж, юутай ч “цөөхүүл найрал”-ын хэмжээнд хүрсэн хэрэг.

Монголд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо яагаад чухал болохыг олон жилийн турш нэг л үндэслэлээр илүү тод тайлбарлаж байсан нь “эмэгтэйчүүд бохир улс төрд оролцдоггүй, авлига, хээл хахууль, хуйвалдаанаас ангид байж чаддаг” гэх гаргалгаа байлаа. Тэгвэл өнөөдөр парламент дахь эмэгтэйчүүд маань эрчүүдээс эрс ялгарах итгэл үнэмшилтэй, тэдний хуйвалдааныг таслан зогсоох хүчтэй хэсэг байж чадсан уу гэдэг хэмжээсээр нөхцөл байдлыг харвал ихээхэн өөр дүр төрх бууна.

УИХ-д хамгийн олон эмэгтэй гишүүнтэй нь Ардчилсан намын бүлэг. Тус бүлэгт харьяалагддаг эмэгтэй гишүүд хувь улстөрчийнхээ хувьд бүгд танигдсан, өөрсдийн сэдэв, дуу хоолой, нөлөөтэй мэт боловч өнгөрч буй дөрвөн жилд бүгд ардаа “алсын удирдлага”-тай байж, хэн нэг эрэгтэй лидерийн эрх ашгийг хамгаалагчид болж хувирсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Улс төр бол багийн тоглолт гэдэг утгаараа бүлгийн шийдвэрийг өөрийн үзэл бодлоос илүүд тавьж хамгаалах, хаацайлах нөхцөл байдлыг бол хүлээн зөвшөөрч болно. Харин улс төр дэх томоохон бүлэглэл, нам дахь фракциуд эмэгтэй гишүүдийг хуваан “өмчилсөн”гэмээр үйл явдлууд нэг бус өрнөснийг энд онцолж буй юм.

Өмнө дурдсанчлан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “урвагч” болсныхоо дараа улс төрийн албан тушаалаараа “торгуулсан” бол зарим нь “үнэнч” явсныхаа төлөө шагнуулсан мэт. УИХ-ын гишүүн Р.Бурмаа л гэхэд УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүн байж болохыг ердөө жилийн өмнө улайран эсэргүүцэж байсан ч төд удалгүй өөрөө давхар дээлээр гангарч, Хүнс, хөдөө аж ахуйн сайд болсон юм. Өмнөх сайдын ажлыг төрийн бодлогын залгамж байдлаар хадгалахдаа тэрээр нэг л мэдэхэд “Женкогийн хүн” гэж харагддаг болов. Халхгол чөлөөт бүс байгуулах тогтоолыг өнгөрсөн зун баяр наадмын өмнөхөн УИХ-аар сэм батлуулсан хэрэг мандахад дээрх хардлага нийгэмд нэлээн хүчтэй газар авсан.

“Монос” хэмээх үндэсний үйлдвэрлэгч брэндээр овоглуулдаг байсан Л.Эрдэнэчимэг өнөөдөр мөн л МоАХ фракцийн байр суурийг бататгахад чухал үүрэгтэй гишүүн гэгддэг болжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн болон Ардчилсан намын шийдвэрт хамгийн голлох нөлөөтэй байгаа МоАХ, “Шонхор” фракциудын эрх ашгийг Л.Эрдэнэчимэг гишүүний зарим үг үйлдлээс “уншиж” болох байх. Тавантолгой төслийг хариуцан ажиллаж байсан Засгийн газрын сайд М.Энхсайхантай эсрэг үзэж байгаа тал өөрийн байр сууриа түүгээр дамжуулан илэрхийлж байгаа. М.Энхсайхан нарын боловсруулсан төслийг УИХ-аар хэлэлцээгүй, дүгнээгүй байхад “М.Энхсайхан үндэсний эрх ашигт харшлах зүйл хийсэн” гэж УИХ-ын ажлын хэсгийн ахлагчийн хувиар Л.Эрдэнэчимэг гишүүн дүгнэсэн. Хэн нэг хариуцлагатай албан тушаалтны бодлого үндэсний эрх ашигт харшилж байгааг шүүх байгууллага, эс бөгөөс УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой мэт олон нийт ойлгож байгаа ч дээрх тохиолдолд энэ дүгнэлтийг Л.Эрдэнэчимэг гишүүн гаргаж, энэхүү дүгнэлтийнх нь үндсэн дээр УИХ-ын дарга З.Энхболд М.Энхсайхантай хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдад санал болгож байлаа.

АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа эл албан тушаалд мөн л фракцийн квотоор томилогдсон гэдэг. Саявтархан болж өнгөрсөн Ардчилсан хувьсгалын ойн өдрөөр Ардчилсан нам ямарваа баяр, ёслол үйлдээгүй ч намын даргын тэргүүлдэг фракц Ардчилсан хүчний холбоо Төрийн ордонд удирдах ажилтны зөвлөлгөөнөө зохион байгуулсан юм. Улс төрд ямар ч үйлдэл санамсаргүй байдаггүй гэх “дүрэм” бий. Тэгвэл ардчиллын ойн өдрөөр намыг алгасч төрийн ордонд зөвлөлгөөнөө зохион байгуулсан тэрхүү “хүчирхэг” фракцид С.Одонтуяа харьяалагддаг.

Гишүүн М.Батчимэгийн хувьд өмнө нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг утгаар нь “түүний тал” гэж хардаг ч харьцангуй бие даасан үзэл бодолтой, улс төрд хол явах фигур гэж улс төр сонирхогчид нэлээд найдлага тавьж байсан ч зөвлөхтэй нь холбоотой хэргээр “зам”-ыг нь хааж байна гэх ажиглалтыг зарим хүн хэлэх болсон.

Мөн сонгуулийн дараа багийн сэлгээ хийж, “Ардчилсан намын Арвин” болсон Д.Арвин гишүүн ч бас улс төрийн өрсөлдөөний “золиос” болж, үзэл бодлоосоо урвасан, цаашид түүнд тоглолтын талбайд гарах ёс суртахууны эрх бий эсэх ч эргэлзээтэй.

Энэ дашрамд дурдахад МАН-ын хувьд бүлэглэл, фракцийнх нь хоорондын ялгарал, зөрчил тэр бүр ил харагддаггүй болохоор эмэгтэйчүүдийг нь дээрх байдлаар тодруулахад нэлээн төвөгтэй. УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд ердөө хоёр гишүүнтэй. Нэг нь Д.Оюунхорол. Тэрээр нам доторх энэ байр сууриа квотоор биш тэмцлээр олж авсан. Тэрчлэн намаасаа тэрслэн бие даан сонгуульд нэр дэвшиж, басхүү ялж байсан түүхтэй. Нөгөө гишүүн Д.Сарангэрэлийн хувьд У.Хүрэлсүхийн орон гарсан суудалд намын жагсаалтаар орж ирсэн азтан. Үнэндээ МАН өнгөрсөн сонгуулиар эмэгтэйчүүдээ хойш тавьж, намын жагсаалтынхаа эхний 10 дотор нэг ч эмэгтэй гишүүний нэр бичээгүй. Үүнтэй харьцуулахад Ардчилсан нам эмэгтэйчүүддээ ил гарахэрх чөлөөг илүү нээлттэй олгосон гэж сайшааж болох талтай. Чухамдаа гэвч эмэгтэй гишүүдэд эрх чөлөө бий юү, “эзэн”-гүй ажиллах бололцоог өгсөн үү гэвэл байдал хариулт арай өөр юм.
Өглөөний сонин
З.Боргилмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-01-19 02:52:29
    alban tushaaliig ih baga er em gj golohgui ymaa. estoi alban tushaaliin heneerhel don tusna l gdg ene bhdaa.
    112.72.12.9
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-01-19 00:02:07
    Óäàõã¿é áîëîõ ñîíãóóëèàð Õ¯Í íàìûã ñîíãîîä àçàà ¿çåý
    112.72.12.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-18 13:03:30
    odontuya ni hamaagui deer
    202.9.40.59
    Мэдэгдсэн Хариулах
  • qee 2016-01-18 13:02:11
    aavilgalch zodoonch urgamalceceg
    202.9.41.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-18 09:44:52
    Ene haniih emegteichuudees Battsetsegiig l demjine.
    122.201.24.168
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-18 07:21:15
    ард нь убаа нар нь зургаа тавьчихсан айн
    203.91.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-18 04:02:21
    Эмэгтэйчүүдийн ард байгаа дээрх эрчүүдийг засах хэрэгтэй
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • wrt 2016-01-18 01:59:32
    altanhuyg urgamalceceg hoer tuul rotorrug hariucaj nun ih hahuul avsandaa
    202.9.41.155
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-18 01:23:56
    Ардчилсан үзэлтэй цаг үеэ зөв харж тэмцэхэд намгүй байх бие даах, хийх ажлаа хэрэгжүүлэхэд намгүйгээр явахгүй намын даргын хажууд эмэгтэйчүүдийн ажил бх ...
    183.177.109.37
    Мэдэгдсэн Хариулах