"Талын түмэн адуу”-ны баяр болж байна
"Талын түмэн адуу” өвлийн баярыг хэнтийчүүд хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тус аймгийн Засаг даргын ивээл доор Батноров сумын захиргаа, “Мөнх Харилцаа” Монгол-Хятадын зөвлөл, гэрэл зургийн “Тусгал” бүлэг хамтран энэ сарын 15-17-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд хийж байна. Монгол орны өвлийн аялал жуулчлалын хөгжилд нэгэн өнгө нэмж, нүүдэлчин монголчуудын олон мянган жил уламжлан ирсэн гайхамшигт адууны соёлыгтүгээн дэлгэрүүлэх, талын салхи ханхлуулсан адуучин залуусын гарамгай чадвар, Монгол хүн, адуу хоёрын салшгүй шүтэлцээг сурталчлах, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой өвлийн наадмаар олон сонирхолтой арга хэмжээ болно. Тухайлбал, мэргэжлийн зурагчид 1000 адууны зураг авч, адуучин залуус адуу уургалах, эмнэг сургах, ташуур, уурга шүүрэх зэргээр мал маллах чадвараараа өрсөлдөнө.

Мөн хамгийн сайхан Батноров хийцийн эмээл, эдлэл хэрэглэлтэй морьтон хосыг шалгаруулж, адуучин залуус, үзэгчдийн дунд адууны тухай дууг хэн сайн дуулах вэ тэмцээн зохиох аж. "Торгон тар" богино зайн бооцоот уралдаан, тайга нохдын хөтөлгөө, ан хөөлгөх гэх мэт олон сонирхолтой тэмцээнийг мөн энэ үеэр зохиох ажээ. Түүнчлэн шилдэг гэрэл зургийг шалгаруулан арга хэмжээний хүрээнд нийт 75 хүнийг шагнаж урамшуулах юм байна. “Талын түмэн адуу” өвлийн баяр наадмыг зохион байгуулагчид үзэгчидтэй хамтран Батноров сумын сургуулийн дотуур байрны номын санг тохижуулах, ном хандивлах сайн үйлсийн аяныг мөн энэ үеэр өрнүүлэх юм.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мунхаг хөөрцөг !!!!!!!! 2016-01-18 01:02:30
    Ид өвлийн хахир цагаар морь малаа ингэж тарчлааж цэнгэх нь тэнэг ажил!!!!!!! Монгол хүн амлдаа хайртай гээд л өөрийгөө магтаад байдаг маань хаана байна вэ????? ...
    202.179.24.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-01-17 14:53:40
    End Mongol hytadiin zevlel baidag ni u bilee Dee hamt rah um bna hamtrahgui um bna bodmoor umdaa
    202.9.40.74
    Мэдэгдсэн Хариулах