“Шуугиан Таригч” киноны уран бүтээлчид Ерөнхийлөгчийг урьжээ
“Go Studio”, “Red Point Media” продакшны хамтын уран бүтээл “Шуугиан Таригч” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Тэгвэл тус киноны уран бүтээлчид цахим хуудсаараа дамжуулан эрхэм Ерөнхийлөгч болон төрийн түшээдийг өөрсдийн хийсэн уран бүтээлийг сонирхохыг урьжээ.

Кино уран бүтээлчид энэхүү урилгаараа эргэн сэргэж буй гэгдэх Монголын кино урлагийн хөгжилд төр засгийн дэмжлэг хэрэгтэй болж буйг сануулахыг хүссэн гэнэ.

Энэхүү кино нь найруулагч Д.Галбаярын шинэ бүтээл юм. Тэрбээр 2004 онд нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байсан санаагаа уран сайхны кино болгосон гэдэг. Энэхүү киноны продюссерээр түүний эхнэр Т.Хулан ажилласан.

Тэгвэл киноны гол дүрд Д.Галбаяр өөрөө тоглосон бөгөөд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны Яргуйгийн дүрээр олонд танигдсан М.Бямбаа эмэгтэй гол дүрийг бүтээсэн. Мөн жүжигчин Т.Бархүү, Х.Намуун, Э.Мөнхтөр, А.Өнөржаргал, Д.Энхбаяр, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран зэрэг олон чадварлаг уран бүтээлчид оролцон тоглосон байна.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zaya  2016-01-17 14:09:29
    Ug ni sedev goe hirnee tugsgul dutuu hiisn bn lee
    59.153.114.106
    Мэдэгдсэн Хариулах