Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг нэрлэж байна. Энэ долоо хоногт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анхаарлын төвд хэвээр байсан бөгөөд цахим ертөнцөд хамгийн ихээр анхаарал татаж байсан зүйл бол Газрын тухай багц хуулийн төсөл байлаа. Уг төслийг эсэргүүцэгчид болоод энэ талаарх мэдээ мэдээлэл хамгийн ихээр анхаарлын төвд байв. Үүнээс гадна Бразил явсан НИТХ-ынханд хариуцлага тооцох тухай асуудал хүчтэй өрнөв. Ингээд үйл явдлын хураангуйг хүргэе
 
Эдийн засгийн хөгжлийн яамны байрнаас чагнадаг төхөөрөмж илрэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.  Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд мэдээлэл хийсэн юм.

Харин үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлантай холбоотой асуулт, хариултыг үргэлжлүүлэхээр байсан ч хойшлууллаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд “ Бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хуралдаан дуусаад манай өрөөнд цуглараарай. Өнөөдрийн хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр чуулганы хуралдаанд бүрэн сууж чадахгүй орж гараад байгаа нь шалтгаантай. Өнөөдөр өглөө Эдийн засгийн хөгжлийн яамны байрнаас  чагнадаг, тагнадаг төхөөрөмж илэрсэн” гэсэн. Энэ явдал долоо хоногийн төгсгөл буюу баасан гарагт болсон.
 
Бразил явсан нэр бүхий төлөөлөгчид ажлаа тайлагнах ёстой
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганы хуралдаан үеэр “Бразил явсан ИТХ-ын төлөөлөгчдөд явсан зардлаа хувиасаа төлөх актыг Аудитын газраас тавина” гэлээ.

Тэрбээр зардал хэмнэх гээд сайд нарын томилолтыг хасаад байдаг. Гэтэл энэ ИТХ-ын төлөөлөгчдийн томилолт хэрээс хэтэрч байна. Саяхан Дарханы Иргэдийн төлөөлөгчид Дубай явцгааж зугаалсан байна . Харин сая нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Бразил явсан. Иймээс эдгээр дээр Ерөнхий Аудитор акт тавихыг санууллаа.
Үүнээс гадна Э.Бат-Үүл тэдгээр төлөөлөгчид томилолтоороо чухам юу хийсэн талаараа тайлагнах ёстой. Тайлагнаагүй тохиолдолд бүх зардлыг өөрөөр нь төлүүлж, улсыг хохиролгүй болгоно гэв.
 
Маргаан дагуулсан Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эргүүлэн татлаа
Засгийн газрын хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр болж, Газрын тухай багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг эргүүлэн татах тухай хэлэлцлээ. Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэх, эзэмшүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацагдаж байгаа учраас Засгийн газар 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэлээ. Мөн хуулийн төслийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж, нээлттэй хэлэлцүүлсний үндсэн дээр дахин өргөн мэдүүлэхээр тогтсон юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.