Ч.Сайханбилэг: 2016 онд “Хүртээмжтэй эрчим хүч” гэсэн зорилт тавьж байна
УИХ-ын баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газраас 2015 онд Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийж, тус салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулсаөн билээ. тэрхүү танилцуулгыг бүрэн эхээр н хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газар 2015 онд эдийн засгийн хөгжлийн суурь болсон дэд бүтэц, ялангуяа эрчим хүчний салбарын шинэчлэл, хөгжилд онцгой ач холбогдол өгч ажиллалаа. Энэ ажлын хүрээнд найдвартай, чанартай бөгөөд боломжийн үнэтэй эрчим хүчээр айл өрх, хувийн хэвшлийг хангах зорилгоор Засгийн газраас 6 чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснийг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тухайлбал, эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд өнгөрсөн онд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нүүрсний давхаргын метан болон метаны агууламж өндөртэй хийг хэрэглэхтэй холбоотой дэд бүтэц, хэрэглэгчийн уялдааг хангах зохицуулалт хийж, байгалийн хий ашиглах эрх зүйн орчин бүрдэв. Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиуд болон Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж батлууллаа. Энэхүү бодлогын баримт бичгийг найдвартай хангамж, үр ашиг, байгаль орчин гэсэн гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд 2015-2023 онд түлш, эх үүсвэрийн чадлын нөөцийг бүрдүүлж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь бий болгох, 2024-2030 онд эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэх үе гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Түүнчлэн Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос баталсан “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2015 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран 2015 оныг үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах жил болгож ажилласны үр дүнд Төвийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем алдагдалгүй ажиллаж, хуримтлагдсан өр, авлагыг буурууллаа. Өнгөрсөн оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр эрчим хүчний салбарын хэмжээнд 5.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.

Мөн агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл, өрхийн цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжих зорилгоор төвийн бүсийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах шийдвэрийг Засгийн газрын 2015 оны 469 дүгээр тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 293 дугаар тогтоолоор баталсан. Энэ хүрээнд Улаанбаатар хот болон төвийн бүсийн 14 аймгийн хэмжээнд гэр хорооллын айл, өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулснаар жилд нийтдээ 5.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцсон байгаа. Өнөөдрийн байдлаар шөнийн цагийн цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлөлтөд 120,000 орчим айл өрх хамрагдаж, 2015 оны 12 дугаар сард шөнийн цагт хэрэглэсэн 17.8 сая кВт.ц цахилгаан эрчим хүчинд 1.4 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна гэлээ.

Харин эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох чиглэлээр “Багануурын 700 МВт-ын цахилгаан станц”, “Дулааны цахилгаан станц-5” төслийн гүйцэтгэгчтэй концессын гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол “Баруун бүсийн 60 МВт-ын дулааны цахилгаан станц”, “Дорнод бүсийн 100 МВт-ын дулааны цахилгаан станц”-ын концессын гэрээний хэлцэл, “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын гүйцэтгэгчтэй Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэлцэл, “Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Түүнчлэн “Эгийн голын усан цахилгаан станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлэх”, “Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих” төслийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвд дулааны эх үүсвэр, дулааны шугам барих төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр Засгийн газрын шийдвэр гараад байгааг дурдав.

Мөн Ерөнхий сайдын 2015 оны 64 дүгээр захирамжаар ажлын хэсэг гаргаж ажиллуулснаар салбарын хэмжээнд цалингийн зардлыг 0.48 тэрбум, түлшний зардлыг 2 тэрбум, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг 6 тэрбум төгрөгөөр бууруулж, үйл ажиллагааны нийт зардлыг 8.5 тэрбум төгрөгөөр хэмнэж чадлаа. Мөн ОХУ болон БНХАУ-аас өндөр үнэтэйгээр худалдан авдаг эрчим хүчний импортын хэмжээг бууруулж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж ажилласны үр дүнд эрчим хүчний импортыг 120 гаруй сая.кВт.цагаар буюу 18 тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээг 0.6 нэгжээр,дамжуулалтын алдагдлыг 0.1 нэгжээр, цахилгаан түгээлтийн алдагдлыг 0.5 нэгжээр тус тус бууруулснаар хэрэглэгчдэд түгээх цахилгаан эрчим хүчийг 79.5 сая.кВт.цагаар нэмэгдүүлсэн гэдгийг хэллээ.

“Амгалан” дулааны станц 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлснээр Улаанбаатар хотын зүүн хэсгийн 20 мянган хэрэглэгчийн дулаан хангамж сайжирч, шинээр 40 мянган хэрэглэгчийг дулаанаар хангадаг боллоо. Эрчим хүчний салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны санхүүжилтээр 2015 онд нийт 66 төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажил хийж, улсын комисст хүлээлгэн өглөө. Ашиглалтад оруулсан нийт шугам сүлжээ, барилга байгууламжийг цахилгаан, дулааны чиглэлээр ангилан авч үзвэл 300 Гкал/ц-ийн хүчин чадалтай дулааны эх үүсвэр, 29.7 км дулааны шугам сүлжээ шинээр барьж, төвлөрсөн дулаан хангамжид 249 Гкал/ц ачааллыг нэмэх боломжийг бүрдүүлсэн. Өнөөгийн байдлаар 87 Гкал/ц хэрэглээг сүлжээнд залгаж, ойролцоогоор 250 орон сууцыг төвлөрсөн дулаанд холболоо. Харин 0.22-110 кВ-ын 1064 км цахилгаан дамжуулах шугам, 0.22- 110 кВ-ын 466 дэд станц, хуваарилах байгууламжуудыг шинээр барьж ашиглалтад оруулснаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 120 мянга гаруй айл өрхийг цахилгааны эрчим хүчээр хангах боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд дурдаад 2015 онд эрчим хүчний салбарын хэмжээнд ашиглалтад орсон томоохон төслүүд, салбарын үнэ тарифын зохицуулалтын талаар танилцуулсан юм.

Ерөнхий сайд мэдээллийнхээ төгсгөлд, тус салбарын хэмжээнд 2016 онд “Хүртээмжтэй эрчим хүч” гэсэн зорилт тавьж, бүтээн байгуулалтын МЕГА төслүүдийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд салбар системийн бие даасан байдлыг хангах, томоохон хүчин чадлын эх үүсвэрүүдийг барих ажлыг эхлүүлэх, эрчим хүчний импортын хараат байдлаас гарах, эрчим хүчний нэгдсэн систем бий болгох ажлыг эхлүүлнэ. Мөн өндөр насжилттай тоноглолуудыг орчин үеийн дэвшилтэт шинэ техник, технологиор солих ажлыг үе шаттайгаар хийж, хүний хүчин зүйлсээс хамаарах хамаарлыг бууруулах чиглэлийг барьж ажиллах болно. Түүнчлэн сүүлийн гурван жил хийсэн эрчим хүчний үнэ, тарифын бодлогын өөрчлөлт, зах зээлийн зарчмаар ажиллахаар тавьсан эхлэлийг үргэлжлүүлж, цаашид эрчим хүчний үнийг өөрийн өртөгт хүргэх, өрсөлдөөнийг бий болгохоор төлөвлөж байгааг онцоллоо.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Ж.Батсуурь, Ц.Нямдорж, А.Тлейхан, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нар асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар хариулт өглөө. Мөн гишүүдийн зарим асуултад ажлын хэсгээс нэмэлт хариулт өгсөн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүд, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ичээчээ 2016-01-16 15:54:59
    Erguu
    103.229.121.202
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-01-16 04:56:32
    ÀÍ-ä àëäàà èõ áàéãàà÷ ýíý á¿òýýí áàéãóóëàëòûã ñîíãóóëèàñ ºìíº ýõë¿¿ëáýë áàñ ó÷èð áàéíà
    112.72.12.7
    Мэдэгдсэн Хариулах