Үндэсний супер лиг маргааш үргэлжилнэ
Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн тоглолтууд энэ долоо хоногт Спортын төв ордонд Риогийн Олимпод Монгол Улсаа төлөөлөх гол тамирчдаа сонгон шалгаруулах дотоодын тэмцээн боксын насанд хүрэгчдийн УАШТ явагдаж байгаа тул завсарлаж байгаа билээ. Мөн Супер лигийн тоглолтуудыг Дархан хот, Төв аймгийн Зуунмод хотуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ баасан гарагт анхны аялан тоглолтыг Дархан хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн ч ойрын өдрүүдийн цаг агаарын онцгой нөхцөл байдал, эрс хүйтрэлт, баг, тамирчдын аюулгүй байдлыг хангах Онцгой байдлын газраас ирүүлсэн хөдөө орон нутаг, хот, хооронд зорчихгүй байх анхааруулга,зөвлөмжийн дагуу Багийн эзэд, дасгалуулагчид, тоглогчид зөвлөлдсөн Дархан хотод зохион байгуулагдах байсан тоглолтыг хойшлууллаа. Үндэсний супер лигийн тоглолтууд маргааш супер Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд үргэлжилнэ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.