Д.Эрдэнэбилэг алтан медаль хүртлээ
Ази тивийн 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн үндсэн төрөлд зургаан орны 18 даамчин өрсөлдөж Азийн дөрвөн удаагийн аварга, Их мастер Д.Эрдэнэбилэг тав дахь алтан медалийн эзэн боллоо.

Монгол Улсын гавьяат тамирчин, ОУИМ Дөлийн Эрдэнэбилэг энэ сарын 10-16-нд Тайландын нийслэл Бангкокт зохион байгуулсан тус тэмцээнд түрүүлснээр Ази тивийн дархан аварга даамчин болж байна. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд Монгол орноос 124 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож, 20 алт, 23 мөнгө, 24 хүрэл, нийтдээ 67 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр бусад орноос хол тасархай тэргүүн байр эзэллээ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн сард насанд хүрэгчдийн УАШТ-д алтан медаль хүртсэн, 15 настай даамчин М.Одгэрэл тивдээ үзүүрлэсэн амжилтаар Олон улсын мастерын болзолыг хангажээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • reader 2014-06-22 08:33:36
    sain baina.
  • reader 2014-06-22 08:33:35
    sain baina.
  • ййбөбө 2014-06-21 17:21:44
    Мундаг юм аа. Одоо энэ толгой тархи нь тасраад хол явчихсан залуус улс орны хөгжилд санаа зөвөлгөө өгөх тал дээр бодвол аймаар аймаар хэдэн нүүдлээр юм юм бодоцгоосон байдаг байлгүй. Тийм бодол санаанууд байдаг бол эргэлтэд оруулах юмсан. Эдийн засгийн хө
  • Yeruulbat 2014-06-21 14:06:10
    Bayar xvrgeye...
  • ЖАРГАЛ 2014-06-21 13:46:15
    баяр хүргэе спортын улам их амжилт хүсье.зөвхөн Монголчууд шүү та нараар бахархаж байна.дэлхийн хүн амын бараг 3аас илүү хувь нь амьдардаг Ази тивийг Монголчууд дийлж бна даа сайхан бна
  • DORJ TUYA 2014-06-21 12:09:22
    ERDENEBILEG DUUDEE BAYAR KHURGEYE. DELKHIIN AVARGA BOLNO
  • zochin 2014-06-21 08:43:19
    Delhiin avarga bolooroi... Amjilt.
  • mundg 2014-06-21 08:35:31
    Yaaya surhii umaa