Орон сууцны хороолол дунд байгалийн чулуугаар автозам барина

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хороолол дундах замуудын саадыг чөлөөлж шинээр байгалийн чулуугаар автозам хийхээр төлөвлөж байна.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 663.1 км авто зам ашиглаж байгаагаас 24.0 хувь нь хотын гол гудамж, зам, 33.6 хувь нь туслах гудамж, зам, 42.4 хувийг орон сууцны хорооллын гудамж, зам эзэлдэг юм байна.  Хамгийн өндөр хувь эзэлж байгаа орон сууцны хорооллын авто зам нь саад ихтэй, хөдөлгөөний хязгаарлалттай байгаа нь түгжрэл үүсэх гол нөхцөл болдог гэж албаныхан тайлбарладаг. Тиймээс “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс  хороолол дундах замын хөдөлгөөний эрчмийг хэрхэн сайжруулах боломжтой байгааг судлаж танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгосон юм.

Энэ үүргийн дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  орон сууцны хороолол дундах 173 байршлыг сонгон авч авто замын саадыг арилгаж шинээр 103,460м2 буюу 25.8 км байгалийн чулуун авто замыг барих боломжтой гэж үзжээ. Ингэснээр хотын төв зам, туслах замын ачааллыг 21,4 хувиар буурах тооцоо гарчээ. Мөн туслах гудамж, орон сууцны хороолол доторх замын саадыг чөлөөлснөөр түргэн тусламжийн машин, гал унтраах ангийн машин, онцгой байдлын албаны машин орж гарах замыг чөлөөлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийн эрсдлийг бууруулах боломжтой болно. Эхний ээлжинд ачаалал ихтэй байдаг Их тойруу орчмын орон сууцны хороолол дундах 30 байршлын замыг чөлөөлж байгалийн чулуугаар авто зам тавихаар санал орууллаа.

С.Саранзаяа
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.