Биологч залуугийн амиа алдсан хэргийн эргэн тойронд
"Дэлхийн Ирвэс хамгаалах сан"-ийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэрэг байгаль дэлхийдээ  хайртай хүн бүрийн сэтгэлд маш хүндээр туссан.Түүний үхэл ямар ч шалтгаантай байсан түүнийг цаг бусаар өнгөрсөнд олон хүн харамсан гашуудаж байна. Гэхдээ эл хэргийн үнэн мөн хэзээ илрэх бол гэдэгт сэтгэл түгшин суугаа Монголчуудад олон нийтийн сүлжээгээр дамжин янз бүрийн мэдээлэл хөвөрсөөр. Тэдгээр олон мэдээллийн аль нь үнэн, аль нь худал болохыг ялгахад бэрхтэй.

Талийгаач амиа хорлоогүй

Тэгвэл олон түмэн байгаль хамгаалагч залууг Өмнөговийн газар нутаг, тэр дундаа Тосон бумбын нуруу орчмын газар нутгийг уул уурхай, газар дэлхийгээ сэндийчлэгчдээс аврах, хамгаалах ажлыг өөрийн биеэр хийж байсан учир халдлагад өртөж амиа алдсан гэсэн таамгийг дэвшүүлж буй. Энэхүү таамгийг түүний ар гэрийнхэн ч хэлж байгаа юм.
Харин талийгаачийн өмгөөлөгч Ц.Баасандорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Т.Лхагвасүмбэрэл амиа хорлоогүй гэх хангалттай үндэслэл байгаа.  Талийгаач Улаанбаатар хотоос гараад 900 км газар ар гэрийнхэнтэйгээ холбоо барихгүй явсан. Өмнө нь дандаа холбоо барьдаг байсан гэсэн. Ингээд үзэхээр хэн нэгэн хүний эрхшээлд явж байсан байж болзошгүй. Мөн гар утаснаас нь маш ноцтой хоёр бичлэг олдсон. Тэр бол нотолгоо” хэмээсэн байсан.

Мөн талийгаачийн ар гэрийнхэн “Цензургүй сурвалжлага”-ын үеэр ч хүү нь амиа хорлоогүй гэдгийг батлан хэлж байв. Учир нь Т.Лхагвасүмбэрэл урилгаар гадагшаа явж сурахаар бэлтгэлээ базааж байсан гэдэг. Өмнөө ийм зорилго тавьсан хүн амиа хорлох ямар ч боломжгүй гэдгийг түүний эцэг нэвтрүүлгийн үеэр хэлсэн.

Гэхдээ өнөөдрийн хувьд чухал  мэдээлэл бол Цагдаагийн байгууллагаас өгсөн албан ёсны мэдээлэл юм. Цагдаагийн байгууллага эл хэргийг шалгах ажилд шуудран орж, мөрдөх ажлыг зогсоолгүй явуулж байгаа гэх.

Живэлтийн улмаас нас барсан

Өчигдөр ЦЕГ –аас “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич ажилтай Т.Лхагвасүмбэрэл гэмт халдлагад гурван удаа өртсөн. Амиа алдсан гэх гомдол мэдээллийг нэгтгэн эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын даргын тушаалаар Мөрдөн байцаах газрын дэд дарга Ажлын хэсэг байгуулагдан мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа. Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэргийн талаар ташаа мэдээлэл удаа дараа гарч, олон нийтийг төөрөгдөлд оруулж байна. Хэрэгт авагдаагүй мэдээллүүдийг олон нийтэд цацсан тул хяналтын прокурорт мэдээллийг танилцуулсны үндсэнд прокурорын зөвшөөрөлтэйгөөр тодорхой мэдээллийг өгч байна. Гэхдээ хэргийн бүх процессыг мэдээлэх боломжгүй” хэмээн мэдэгдээд эл хэргийг шалгах ажиллагаа явагдаж байгаа юу үгүй юу гэдэгт хариулт өгсөн юм.

Учир нь хуулийн байгууллагаас ийн мэдээлэл хийхгүй бол байгаль хамгаалагч залуутай холбоотой хэргийг шалгах ажил зогссон гэх мэдээлэл тархаж, олон хүний дургүйцлийг хүргэсэн. Иймээс л эл асуудалд хуулийн байгууллага тайлбар хийсэн байх. Мэдээж, цагдаагийн байгууллага хэргийн шалгах процессын талаар мэдээлээгүй.  Зөвхөн амиа алдсан шалтгааныг хэлсэн.

Цагдаагийн мэдээллээр, талийгаачийн цогцос Хөвсгөл далайн 25 метрийн гүнээс олдсон. Түүнийг живэлтийн улмаас нас барсан бөгөөд хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн шинжилгээний хариу гарсан гэсэн. Бас нэг чухал мэдээлэл өгсөн нь эл хэрэгтэй холбоотойгоор Тост, Тосон бумбын нуруунд лицензтэй 16 аж ахуйн нэгжийг мөрдөн байцаалтаар шалгаж байгаа гэх мэдээлэл юм. Мөн өмнө нь яагаад гурвын гурван удаа халдлагад өртөв гэдгийг ч хамтад нь шалгаж байгаа гэсэн. Үзлэгээр талийгаачийн автомашинаас хоёр ширхэг гар утас хурааж авсан. Одоо яригдаж байгаа бичлэгтэй байсан гар утас мөрдөн байцаалтын явцад хураагдсан. Гар утсанд үзлэг хийгээд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Автомашинаас 0,5 гр “Сархад” архи, ундаа гэх мэт эд зүйлс бичигдсэн. Архины шилэн дээрээс хоёр ширхэг гарын мөр олдсон байдаг.  Энэ бол цагдаагийн байгууллагаас өгсөн албан ёсны мэдээлэл.

Эл хэрэгт хамгийн ихээр анхаарлаа хандуулж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл энэ талаар санаа бодлоо ийн илэрхийлсэн байв. Тэрбээр “хүн өөрөө живэх, хүн живүүлэх тохиолдолд яг адилхан живэлтийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт гардаг гэсэн утга бүхий үгийг хэлсэн байсан гэдгийг бас санах хэрэгтэй.  

Бичлэг тойрсон маргаан дэгдэв

Талийгаачийн төрсөн дүү Т.Мөнх-Оргил өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан АТГ болон УМБГ-аас ахынхаа хэргийг шалгаж, илрүүлэхийг шаардсан байсан. Тэрхүү шаадлагадаа “... Ахын минь гол зорилго дэлхийд нэн ховор амьтдын нэг ирвэсийг хамгаалах, өсгөх, үржүүлэх тоо толгойг нь өсгөх байсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Мөн Тост Тосонбумбын нурууг Улсын Тусгай хамгаалалтад оруулж миний, чиний, таны хүүхдийн хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэж байсан.

Байгаль дэлхийгээ хамгааллаа гэж хүний дээд ахын минь алтан амийг тасалж байгаа юм уу? Даанч дээ эрдэнэт хүний амь шүү дээ!!! Ийм сайхан хүүг төрүүлж өсгөсөн, хүүгээ харамсалтайгаар алдсан аав, ээжийг нь доромжлоод байгаа юм уу, эсвэл ахынхаа дэндүү харамсалтай үхэлд итгэж чадахгүй байгаа гашуун зовлонгоор минь баясаад, жаргал хийгээд байгаа юм уу.
Амиа хороосон байж болзошгүй, өөрийгөө алах гэж оролдсон гэх мэт байж боломгүй юм яаж зохиож чадаж байна аа. Цагдаа олоогүй бичлэгийг аав нь олсон, сэжигтэй гэж ч байх шиг. Төрүүлсэн, өсгөсөн аав нь л юм чинь хүүгийнхээ төлөө утасны бичлэг битгий хэл өөр илүүг олохын төлөө явахгүй яадаг юм. Худлаа биш үнэн. Зарим нэг төрийнхөн гэж бодлого л ярьж суухаас биш бодитой ажил хийдэггүй. Үүнийг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Цагдаагийн тасгийн дарга н.Төрбат гэгч этгээдээс эхлээд тод томруун харагдаж байна. Энэ мэт Төрийн цагдаагийн нэр төр, сүр сүлдийг уландаа гишгэсэн үзэл бодол, үгээ худалдсан “хүнэнцэрээс” эхлээд шалгаж эхэлмээр юм!” гэсэн байсан” гэсэн утга бүхий бичгийг өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байсан.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан талийгаач залуугийн үхэлтэй холбогдуулан “Цензургүй сурвалжлага” гээчийг хийн олон нийтэд хүргэсэн нь гал дээр тос нэмсэн юм. Эл хэргийг улам нь ээдрээтэй болгож орхив. Тус нэвтрүүлгээр залуугийн "хоёр гар утасны нэгийг цагдаагийн байгууллага олоогүй, аав  нь олсон" хэмээн гардаг бөгөөд тэрхүү утсанд бичигдэн үлдсэн маш ноцтой бичлэгийг олон нийтэд сонсгосон. Мөн талийгаачийн төрсөн өөрийн цахим хуудастаа бичснээр бол, "нэг гар утсыг аав нь олсон,  энэ үнэн" гэх өгүүлбэр юм. Гэтэл цагдаагийн байгууллагаас үүнийг үгүйсгэв. Тэрхүү бичлэг худал хуурмаг байсан гэнэ.

Тодруулбал, “Завьтай хүмүүс ирж байна. Намайг алах юм шиг байна. Би та нараас амь гуйхгүй” хэмээн хэн нэгэнтэй ярьж автомашиных нь хаалга хаагдаж, нээгдэх чимээ үлдсэн байдаг. Уг бичлэгийн талаар цагдаагийнхан “Т.Лхагвасүмбэрэл агсан нь тухайн үед бичлэг хийхдээ ганцаараа байсан бөгөөд ганцхан түүний дуу хоолой утсанд бичигдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс энэ хэргийн талаар мэдээлэл бэлтгэсэн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн сэтгүүлч Б.Мөнхбаясгалангаас байцаалт авна” гэдгээ хэлсэн.

Тэгвэл талийгаачийн аав Ж.Төмөрсүх “Цензургүй сурвалжлага”-аар орохдоо “Цагдаа нар хэргийн газар үзлэг хийхдээ дутуу хийсэн байна. Би хүүгийнхээ нэг гар утсыг нь жолоочийн хажуу талын сандлын доороос олсон” хэмээсэн. Хэн нь үнэн хэн нь худал ярина вэ.

Залуугийн амь насанд хэн ямар учраас халдав, амиа алдах шалтгаан нь юу вэ

Талийгаач залууг удаа дараа халдлагад өртөж байхад тус хэргийг тухай бүрт нь цагдаагийн байгууллага хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнийг ч бичгдөр цагдаагийн байгуулагаас ямар учраас хэрэгсэхгүй болгож байсан гэдгийг талбайрласан байсан. Гэхдээ эл бүх хэргийг одоо хамтатган шалгаж байгаа билээ. Хүүгийн аав эл үхлийн хэрэгт Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг буруутгаж байгаа нь үнэн. Гэхдээ цагдаагийн  байгууллагаас хэн буруутай вэ гэдэг дээр ямар ч тайлбар хийгээгүй, ямар ч сэжигтэн этгээд бас таамгийг дэвшүүлээгүй. Нэг үгээр түүний үхэлд хэн буруутэй вэ гэдэг талаар ямар  ч үг цухуйлгаагүй. Энэ бол Цагдаагийн байгууллагын шалгагдаж байга хэргийн талаар нууцалдагтай холбоотой, ажил мэргэжлийн онцлог. Гэхдээ цагдаагийн байгууллагаас энэ хэрэгтэй холбоотойгоор Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг 16 уул уурхйн компанийг шалгаж байгаа гэсэн.
Тэгвэл талийгаачийн хамгаалаад байсан, улсын тусгай хамгаалалтад оруулахаар ажиллаж байсан Тос, тосонбумбын нуруунд одоогийн байдлаар 17 компани лиценз эзэмшдэг юм байна. Тэдний 15 нь хайгуулын, хоёр нь ашиглалтын лицензтэй аж. Тухайлбал, Тосонбумбын нурууны 50 мянга 788,58 га газарт “Элбэг орд”, “Фокус майнинг”, “Мөнхийн номхон далай”,”NCRI”, “Мин Ши Гуа Ни”, “FMI”, ” Намуун тод” зэрэг компаниуд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг  юм байна.

Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг “Саусгоби коэл транс” компани ашиглалтын лиценз эзэмшдэг  гэсэн. “Саусгоби коэл транс” компанийн ашиглах талбайд булаг, шандтай баянбүрд их байдаг учраас мөн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд уг асуудал маргаан дагуулж, шүүхэд шилжсэн учир олборлолтоо эхлээгүй байгаа гэдэг. Тэгвэл залуугийн үхэлд  Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг “Саусгоби коэл транс” компанийг буруутгаж оны өмнөхөн томоохон сенсаци тарьж байсан. Гэвч эрхэм гишүүн эл асуудалд ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдсэн юм.
Тэрбээр "Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби коэл транс" компанид миний бие 50 хувь эзэмшдэг. Дуулиан дэгдээх зорилгоор ийм гүтгэлгийн чанартай мэдээлэл гарсан болов уу гэж таамаглаж байна. Би компанийнхаа хүмүүстэй уулзаж ярилцлаа. Манай компанийнхан талийгаач болон орон нутгийн төрийн байгууллагуудтай ямар нэг зөрчилд орсон зүйл байхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хууль хяналтын байгууллагад очиж энэ талаар тайлбар өгөх шаардлагыг компанийн удирдлагуудад тавьсан байгаа. Асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.

Юутай ч залуугийн үхэлд уул уурхайн компаниудыг олон түмэн буруутгаж байгаа. Гэхдээ буруутай эсэхийг цагпаагийн байгууллага тогтооно. Биологч залуу живэлтийн улмаас амиа алдсан ч түүнийг үхэлрүү хэн түлхэв, ямар учраас амиа алдав, хэн буруутай вэ гэдэг асуулт хариултаа нэхсээр үлдлээ. Эл хэрэгт тун удахгүй цагдаагийн байгууллага хариулт өгч олон түмний магнайг тэнийлгэх биз ээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nutsgen unen 2018-07-30 01:29:30
    Setgetsiin ovchtei zaluu bsaan.Buh yumaa ooroo l hiideg.Ooriigoo het doviilgoj olnii haraand baih gej bi l mundag geed bardsan.Ner tortei amia horloson.
    85.230.92.166
    Мэдэгдсэн Хариулах
  • бы 2016-01-16 02:00:30
    Энэ төрийн үед завхрал дээд цэгтээ хүрсэний жишээ энэ нэхэл хатуу шүү цагдаагийнхаан
    206.190.158.72
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2016-01-16 01:04:11
    Энэ хүүгийн амь монголын ард түмэнд асар их үнэтэй учир нэхэл хатуутай шүү алуурчин луйварчин цагдаагийнхаан
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-01-15 23:33:08
    uuruu amia horloson gej shinjilgeenii dyn garch medeelchiheed baihad uy gej soliorood bainaa maragjliin alyyrchid ajillasan bna shdee ted yamarch mor yldeehgyi ...
    75.171.207.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Tre 2016-01-15 13:44:53
    Stagaaduud sain ajillah heregtei ,,uul ini ajilaa sain hdeg Mongol stagdaanuud
    84.133.167.115
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-01-15 13:44:21
    Hairan zaluu. Bidnii duu, tanii huuhdees yalgaa uy baihav. eh orondoo amid yavah batalgaa baina uu
    202.179.27.85
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2016-01-15 12:51:57
    Уул уурхай бол Монголд муу болгоныг чихэж байдаг хойд захын хар овоохой болжээ. Нэртэйгээр нь Эрдэнэт, Багануур 2-ыгоо хаачихмаар юм
    59.153.113.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Уянга 2016-01-15 12:30:25
    Ямар хаашаа ойлгомжгүй бөөрөнхий юм сараачдаг юм бэ сэтгүүлчээ.
    103.26.193.77
    Мэдэгдсэн Хариулах
  • unen 2016-01-15 11:58:53
    2 huruunii hee oldson gesen 1 ni yamar huniih ve bichlegiig ni notolj chadaj bga yum bol huruunii heenii ezniig zarlaach aluurchin ni ter hun bishuu
    122.201.31.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Mgl 2016-01-15 06:40:56
    tsagdaa nar anhnaasaa l ajlaa hiij chadahgui bgaa biz dee usand huniig jibuulj alaj Bgaa chini jibj uhne biz dee bi l aabd ni itgej bna tsagdaa nar icheh ...
    126.94.230.235
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-15 06:29:43
    живүүлчихээд цаашаа завиар гараад явчихсан юм биш үү,манай цагдаагийнхан олноо,мундаг шүү...би олно гэдэгт итгэж байна.
    202.131.230.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Манайхны тархийг угаах мөн ч амархан юма 2016-01-15 05:15:01
    Зүгээр нэг сэтгүүлч нэртэй шүүртэй хүүхэн шал түүхий сурвалжлага хийгээд TV-р цацахад бүгдийнх нь тархийг угааж чадаж байна шд. Харамсмаар юмаа хэт туйлшрах юм
    122.201.17.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2016-01-15 05:07:57
    Ирвэс нууцаар агнадаг нохдуудыг илруулж шалгах хэрэгтэй. Ирвэсний арьс гадагшаа маш унэтэй зарагддаг. Ирвэсийг санаа амар агнах гэж хийсэн бж магад шуу
    213.47.154.10
    Мэдэгдсэн Хариулах
  • aaaa 2016-01-15 04:44:33
    yavch amia horloogvi baigal eh dee hair tai hvn yu gj amia horloh ve logik r bodood vz,aluurchid g baigal lus n savdag gesgeene !!!
    59.153.112.231
    Мэдэгдсэн Хариулах
  • baatarbataa 2016-01-15 04:23:37
    Utasniikh bichlegiig sonsokhod DUUGYI BAILDAA CHI geed uur khyn bgaa biz dee. Mahinii khaalga olon khaagdaj neegdeed bgaaz dee? ene tsagdaagiinkhan zyileg bkhaa...
    151.159.13.143
    Мэдэгдсэн Хариулах
    •  2016-01-15 06:37:43
      DUUGYI BAILDAA CHI geed ondoo hunii mash zerleg muuhai duu garsan
      202.9.41.191
      Мэдэгдсэн Хариулах
  • бат 2016-01-15 04:10:34
    үнэнийг олоосой доо
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюу 2016-01-15 03:07:55
    Цагдаагийнхан:утас цэнэг нь дуусах гээд байсан тул ... Гэдэг чинь! Хэдэн хоног бсан утас цэнэгээ алдаагуй бх уу?!
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
    • Saraa 2016-01-15 14:54:50
      Ene setgvvlch muu teneg hvvhen ooriigoo yu geed bodtsiin eronhiilogch tei yaj yrij bailaa balai teneg hvvhen bolowsoroo
      202.70.46.210
      Мэдэгдсэн Хариулах
      • Saraa 2016-01-15 14:56:04
        Ene hereg zorigiin hereg shig boloh we olon uls gej neg tom gazar bna shvv dee
        202.70.46.210
        Мэдэгдсэн Хариулах