Шаргаморьт-Халдвартын эмнэлэг чиглэлийн автобусыг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” хүртэл явуулахаар боллоо
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан.

Үүнтэй холбоотойгоор хотын хойд чиглэлийн иргэдийн зорчих эрэлтийг хангаж төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ХО:2 “Шаргаморьт-Халдвартын эмнэлэг” чиглэлийн замналыг өөрчлөн Дүнжингарав худалдааны төв хүртэл явуулахаар шийдвэрлэлээ. Тус чиглэлийн үйлчилгээ 2016 оны 01 сарын 16-ны өдрөөс эхлэн өдөрт 15 автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээ үзүүлнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Анхбаяр 2016-01-22 14:45:32
    Халдвартаас баянхошуу хүртэл автобуус явуулбал уул нь зүгээр байхийн
    103.57.95.111
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-16 06:57:05
    buyant uhaa 2 ruu hezeenees avtobus yavj ehleh be
    202.131.228.42
    Мэдэгдсэн Хариулах