Эмэгтэй супер лиг маргааш нээлтээ хийнэ
МҮСБХ үндэсний хэмжээнд сагсан бөмбөг хөгжүүлэх зорилгын хүрээнд эмэгтэй үндэсний супер лигийн хоёр дахь шинэ улирлыг эхлүүлэхээр боллоо.Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн холбоотой хамтран маргааш эхлүүлэхээр болсон байна. 

Өнгөрсөн улиралд зохион явагдсан эмэгтэй супер лигт анх удаагаа америк легионер тамирчид хүрэлцэн ирж оролцсон нь томоохон ахиц шинэчлэл байсан юм.Харин энэ жилд эмэгтэй супер лигт 6 баг өрсөлдөх бөгөөд өнгөрсөн улирлын багуудын хооронд драфт явагдаж жигд хуваагдан өрсөлдөхөөр болсон байна.

Багуудыг дурдвал:
1.    Дархан Гарьд
2.    Ховд
3.    Үндэсний биеийн тамирын дээд сургууль БХ
4.    МУИС оюутын шигшээ баг
5.    ШУТИС оюутны шигшээ баг
6.    Өсвөрийн шигшээ багууд тус тус өрсөлдөхөөр болсон байна.

Ийнхүү энэ жилийн эмэгтэй лигийн нээлтийн тоглолт ирэх бямба гарагт "Дархан Гарьд"- Үндэсний биеийн тамирын дээд сургууль БХ багуудын хооронд Хандгайт дахь үндэсний сагсан бөмбөгийн ордонд 12:00 цагаас болох юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.