Зөрчлийн 10 оноог тооцох Ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зарим заалтыг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Шинээр мөрдөгдөж байгаа жолоочийн зөрчлийн онооны систем нь осолд холбогдсон даатгуулагч иргэд, даатгалын байгууллага болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа тэдгээрийн харилцаанд үүсэх нөхцөл байдлын талаар уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтад Замын цагдаагийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын компанийн удирдлагууд, даатгалын шуурхай дуудлагын үйл ажиллагаа эрхэлдэг “Автосос” компани зэрэг байгууллага оролцсон юм.

Тэдний хэлж буйгаар “Тулгамдсан асуудал бол энгийн. Онооны систем үйлчлээд эхлэнгүүт осолд холбогдсон жолооч 10 онооноосоо 50 хувийг нь нэг дор хасуулахгүйн тулд замын цагдаад дуудлага өгөхгүй хоорондоо тохиролцох асуудал гарч болзошгүй, ийм хандлага ажиглагдаад эхэлсэн. Үүний үр дүнд нэгэнт цагдаад бүртгүүлээгүй жолооч даатгалаас нөхөн төлбөр авах боломж багасах магадлал өндөр байгаа юм.

Эцсийн дүндээ санамсаргүй байдлаар осолд холбогдсон жолооч хохирч үлдэх, эсвэл замын цагдаа дээр харилцан тохиролцсон боловч төлбөрөө авч чадаагүй жолооч нарын өргөдөл дүүрэх эрсдэлтэй дүр зураг харагдаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар ажлын хэсэг гарч ажиллахаар болов.

Гол зорилго нь тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх, яавал тэдгээрийн эрх ашиг зөрчигдөхгүй байх, осолд холбогдсон жолооч нар заавал цагдаагийн байгууллагад биш даатгалын байгууллага түүний шуурхай албанд хандаж нөхөн төлбөрөө шууд авч болох эсэх асуудал байлаа” гэлээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.