Гэгээнтэн цогцолборын газ хадгалдаг агуулахын хана нуржээ
Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт 15:02 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Зайсангийн гудамж, Гэгээнтэн үйлчилгээний цогцолборын гадна байрлах шингэрүүлсэн хийн түлшний агуулахад газ дэлбэрсэн гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4Х4 хэмжээтэй шингэрүүлсэн хийн түлш хадгалдаг агуулахын доргилтын улмаас 2 талын хананд нуралт үүссэн байсан байна. Гэмтэж бэртсэн хүн байхгүй байсан байна. Аврагчид шуурхай ажиллаж дотор нь байсан хийн түлштэй баллонуудыг аюулгүй болгож хананд бэхэлгээ хийж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Reader 2016-01-15 02:36:27
    Bair dorgitol surtei avsan shuu. evguim blee...
    202.21.115.242
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-15 02:08:35
    нурах эрсдэлтэй болсон болсон гэсэн үг үү.газаа тусадаа хадгалах хэрэгтэй
    182.160.37.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-15 00:56:38
    Орон сууц болон орон сууцны дор байрлалтай үйлчилгээний газарт газ хэрэглэхийг хорих хэрэгтэй. Нийслэлийн Засаг дарга энэ асуудлыг онцгойлон авч үзэх хэрэгтэй.
    202.4.248.86
    Мэдэгдсэн Хариулах