Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай хэлэлцэж байна
Чуулганы нэгдсэн хуралдаан  Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцээд Ц.Баярсайхан, С.Одонтуяа, А.Тлейхан, Ч.Улаан нар төслийн 2 дугаар зүйлийг “Төслийн 1 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгах” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн юм. 

Уг тогтоолын төсөлд, ажлын хэсгийн зүгээс алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тодорхой тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж хэлэлцээ хийсэн бөгөөд талууд яриа хэлэлцээний үр дүнд дараах тохиролцоонд хүрчээ. Үүнд, Төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг дараах хэмжээгээр орлуулан тогтоох боломжтой гэж үзжээ. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар төлөх тухай тусгажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.