Microsoft-ийн 30 дахь ажилтан хэрхэн тийм их хувьцаа хүртэв
-Стив Боллмер компанийн эмх замбараа муутай байсан эхэн үед ашигтай тохиролцоонд хүрчээ-

Өөрийг нь Америкийн тэргүүн баячуудын нэг болгосон Microsoft-ийн хангалттай их хувьцааг Боллмер хэрхэн олж авсан бэ. Энэ бол Microsoft-ийн түүхэнд цөөн тохиолдсон хачин жигтэй явдлуудын нэг байв. “Microsoft” байгуулагдаад дөрвөн жил өнгөрөөд байхад буюу 1980 онд Боллмер тус компанид оржээ. Ийм хожуу элссэн ажилтны хувьд компанийн томоохон хувийг хүртэх нь ихэнхдээ боломжгүй байдаг. Тэгээд ч Боллмер ямар нэгэн дарга, захирал гэсэн цол гуншинтай ирээгүй. Тэрбээр Стэндфордын бизнесийн сургуулиа хаян тус компанид нэгдэж, “Бизнесийн менежер” хэмээн бүрхэгдүүхэн тодорхойлсон албан тушаалд очжээ. Боллмер анх ирэхдээ нэг ч хувьцаа аваагүй боловч бусдынхаа өөрөөр хийгдсэн гэрээ нь түүнд хожмоо хавьгүй илүү тохиролцоонд хүрэх боломжийг олгожээ. Microsoft хэт хурдтайгаар, замбараагүй өсөж байсан тэр үед Боллмер ирсэн байлаа. Хэрэглэгчдийн нэрс, төлбөрийн нэхэмжлэл хаа сайгүй хөлбөрнө. Яаралтай тусламж хэрэгтэй байсан учраас Microsoft-ийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, Паул Аллен хоёр Боллмерт жилийн 50 мянган ам.долларын үндсэн цалингаас гадна бий болгосон ашгийн өсөлтийнх нь 10 хувийг мөн өгөхөөр болжээ. Microsoft цэцэглэн хөгжихийн хэрээр Боллмерт ногдох ашгийн тоо хэмжээ өсч, хяналтаас гарч эхлэв. Компанийн 64 хувийг Гейтс, 36 хувийг Аллен эзэмшиж байсан энэ үед Microsoft-ийн анхны венч хөрөнгө оруулагч Дэйв Маркуардт хувийн түншлэлийн байдалтай цааш ажиллах нь утгагүй хэмээн гомдоллох болжээ. Тэрбээр Microsoft-ийг илүү олон хувьцаа эзэмшигчтэй корпорацийн хэмжээнд дахин зохион байгуулахыг хүсч байв. Энэхүү өөрчлөлтийг гардан хийх ажлыг Гейтс сонирхоогүй учраас Боллмер, Маркуадт нар хариуцсан байна.

Ингээд Боллмер, Маркуадт нар Microsoft-ийн үүсгэн байгуулагчдад шинэ бүтэц, зохион байгуулалтын саналыг танилцуулав. Үүгээр Гейтс, Аллен нар компанийн 84 хувийг эзэмшихээр, харин Боллмер 10 хувийн ашгийн заалтаа цуцалсныхаа хариуд найман хувийг хүртэхээр, бусад бүх ажилтнууд үлдсэн найман хувийг хуваах ёстой байлаа. Билл Гейтсэд уг санал таалагдсан бол Паул Аллен эсэргүүцэв. Энэ талаар Боллмер “Паул надад таваас илүү хувь өгөхийг хүсээгүй. Харин Гейтс асуудлыг шийдэхийн тулд өөрт ногдох хувиасаа надад өгсөн” хэмээн Forbes-т өмнө нь ярьж байсан удаатай. 1986 онд Microsoft хувьцаагаа нийтэд зарах үед Гейтс, Аллен нар Боллмероос хавьгүй илүү хувийг эзэмшсээр байсан ч дараагийн жилүүдэд нь хувьцааныхаа ихэнхийг заржээ. Харин Боллмер огт арилжаагүй байна. Өнөөгийн байдлаар Боллмерийн 22.5 тэрбумын хөрөнгийн 15.5 тэрбум нь Microsoft-ийн дөрвөн хувьцаанаас бүрдэж байгаа юм. Энэ нь Гейтс Microsoft дахь эзэмшлээс 1.6 тэрум ам.доллароор илүү байна гэсэн үг. Тэрбээр “Би энэрэнгүй үйлсэд ихээхэн хэмжээний хөрөнгөө зориултлаа, эсвэл нас бартлаа Microsoft-ийн хувьцааг эзэмшсэн хэвээр байхыг хүсч байна” гэлээ.
 
Эх сурвалж: Forbes Mongolia сэтгүүл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • GARY 2017-11-30 14:20:00
    Сайн уу ! Та хууль ёсны, хурдан зээл авах шаардлагатай юу? Одоохондоо өргөж, мөнгөө яаралтай авах! * 5000-аас 50 сая хүртэлх албан тушаал * Дахин төлө...
    207.244.84.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Або 2016-01-14 15:53:27
    280 хүнтэй унтсан Янхан Цэцэгжаргалын Ариунаа Б о о в х ө х н ө, х о ш н о г о д о л о о н о. 5,000-13,000 Хаяг : Ханбүргэдэй Их дэлгүүрийн Хойд талын 55-р байр...
    150.129.143.183
    Мэдэгдсэн Хариулах